Банк Реформер: 2022 оны эхний хагас жилд Голомт банкны цэвэр ашиг 6 дахин өслөө

2022 он 7 сар 22 өдөр
1268
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Голомт банкны 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 6.8x дахин өсөж ₮57.3 тэрбумд хүрсэн байна.
  • Энэхүү ашигт ажиллагааны өсөлтөд хүүгийн орлого 11%-аар өсөж, хүүгийн зардал 20%-аар буурсан нь голчлон нөлөөлжээ.
  • Балансын хувьд нийт хөрөнгө, өөрийн хөрөнгө болон цэвэр зээлийн багц тус бүр 10%-23% өссөн байна. 

   Банкнуудын энэ оны эхний хагас жилийн тайлангууд гарч эхлээд байна. Харин Голомт банкны эхний хагас жилийн гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 11%-аар өссөн, хүүгийн зардлаа 20% хэмнэсэн нь ашигт ажиллагааг нэмэгдүүлээд байна. Ийнхүү цэвэр ашиг нь 2021 оны эхний хагас жилд 8.5 тэрбум төгрөгөөс 2022 онд 57.3 тэрбум төгрөг хүртэл огцом өссөн үзүүлэлттэй байна. Харин ашгийн түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор тайлант хугацаагаар тооцсон өөрийн хөрөнгийн өгөөж 6.6 нэгж хувиар өсөж 8.0% болсон байна.

   Голомт банкны балансын үзүүлэлтүүдийн хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 10%-аар, өөрийн хөрөнгө 23%-аар, цэвэр зээл 13%-аар тус тус өссөн, эх үүсвэр тал нь өмнөх жилийн мөн үетэй ижил түвшинд байна. Хэдийгээр харилцах, хадгаламжийн нийт дүнгээр хөдөлгөөн гараагүй боловч дотор нь задлаад үзвэл харилцахын дүн 12% өсөж, хадгаламж 2% буурсан харагдаж байна.

   Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг дээрх графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 12% байх шаардлагатай бөгөөд тус банкны хувьд 14.4% байгаа өмнөх хагас жилийн гүйцэтгэлээс өссөн харагдаж байна. Энэ нь банкны өөрийн хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотой байна. Хөрвөх чадварын харьцаа нь хангалттай сайн үзүүлэлттэй байна.

ГОЛОМТ БАНКНЫ ТУХАЙ

   Голомт банк нь 1995 онд Бодь Интернэйшнл ХХК-ийн охин компани болон байгуулагдсан ба өдгөө банкны салбарын тэргүүлэх банкны нэг юм. Байгууллагын болон иргэдийн зах зээлийг аль алийг төвлөрөн ажилладаг уг банк нь дижитал банкны үйлчилгээнүүдэд ч мөн анхаардаг. 2020 оны байдлаар Монгол банканд тушаагдсан нийт алтны 52%, гадаад худалдааны баталгааны 64% нь Голомт банкаар хийгдэн байна.

ТАЙЛБАР

   Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь тайлант хугацааны нийт цэвэр ашгийг тайлант хугацааны нийт өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм. 

 

Хэрвээ та Банкуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Голомт Банк

Банк Реформер

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)