Геополитикийн хурцадмал нөхцөлд алтны ханш унасаар. Яагаад?
ГОЛ ӨНЦӨГ:
- Алтны фьючерс ханш III сард 25%-н уналттай.
- Алтны ханш унасан хэд хэдэн шалтгаан байна.
- Урт болон богино хугацаан дахь алтны ханшны хөдөлгөөны талаар...
Алт ба Ойрх Дорнод
2026/02/28-ны Бямба гарагт АНУ болон Израилийн хамтарсан хүчин Иран улс руу довтолж, дэлхийн III дайны эхлэл ч байж болохуйц тодорхойгүй нөхцөл байдалд хөрөнгө оруулагчдыг оруулсан. Үүнээс шалтгаалан газрын тосны ханш өсөх, хөрөнгийн зах зээл унах үзэгдэл ажиглагдаж эхэлсэн нь хүлээлтийн дагуу байлаа. Гэвч юу хүлээлтээс өөр байсан бэ гэвэл алтны ханшны хөдөлгөөн байлаа. Геополитикийн нөхцөл байдал улам хурцадсан өнөө үед аюулгүй хоргодох байр гэгддэг алтны ханш эсрэгээрээ хүчтэй уналт үзүүлээд байна.
Тодруулбал Comex бирж дээрх 2026 оны VI сард хугацаа нь дуусах алтны фьючерс ханш 2026/03/02 –ны Даваа гарагаас эхлэн III сар зогсолтгүй уналт үзүүлжээ. Оройн ханш $5,474.4-с 25% гаруй унаж $4,128.5 хүрчээ. (Доорх зураг)

Алтны ханшийн уналтын шалтгаан
Ормузын хоолой хаагдаж газрын тосны ханш хүчтэй өссөнөөс шалтгаалан дэлхий нийтээр инфляцын эрсдэлтэй тулгарч эхэллээ. Ялангуяа инфляцыг зорилтот түвшин хүртэл бууруулахаар чармайж буй АНУ-н хувьд энэ нь томоохон тодорхойгүй байдал үүсгэж байна. Ингэснээр ХНС-с бодлогын хүүг өндөр түвшинд илүү удаан хадгалах, нөгөө талаас инфляцын түвшин өсөх хүлээлт нэмэгдсэнтэй холбогдуулан нэрлэсэн хүүгийн түвшин өсөж эхэллээ. Тэгэхээр ханшийг унагаж буй 3 гол шалтгаан бол бодит хүүгийн өсөлт болон, ам.долларын ханшийн чангарал, алтны хөрвөх чадвартай холбогдож бана.
2026 оны VI сард хугацаа нь дуусан газрын тосны фьючерс ханш II сард $66.75 байсан бол өнөөдрийн байдлаар (2026/03/24) $88.80 болж +32.8% өсөд байна. Мэдээж эрчим хүчний үнэ өсөх нь шууд инфляцыг өдөөнө.(Доорх зураг)

- Алт унасан шалтгаан #1: Хүү өсөв
Инлфяцын хүлээлт өссөн, бодлогын хүү удаан хугацаанд өндөр түвшинд байх хүлээлт нэмэгдсэнээс шалтгаалан АНУ-н ЗГ-н 10 жилийн хугацаатай бондын өгөөж III сард 3.92%-с 4.45% болж хүчтэй өсөв. Алтны хөрөнгө оруулалт нь зөвхөн үнийн өсөлтөөс өгөөж хүртдэг. Тэгэхээр хүү өсөх нь алтны алдагдсан боломжийг өсгөсөн гэсэн үг. Түүхэн датанаас ч тэр хүү өсөхөд алтны үнэ унадаг.

- Алт унасан шалтгаан #2: Cash is King
Геополитикийн тодорхойгүй байдал болон зах зээлийн уналттай үед “Бэлэн мөнгө бол хаан” гэх хэлц гарч ирдэг. Учир нь тодорхойгүй нөхцөл байдалд буюу “юу ч болж магадгүй” гэсэн айдас үүссэн үед хамгийн хөрвөх чадвар өндөртэй ам.доллар луу хөрөнгө оруулагчид төвлөрдөг. Басхүү хүүгийн түвшин өссөн нь бэлэн мөнгө хадгалах, хүү төлдөггүй алтны хөрөнгө оруулалтаасаа гарахад нөлөөлж буй.
Басхүү дэлхий даяар газрын тосыг ам.доллароор арилждаг тул газрын тосны үнэ өсөх нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлдэг.
- Алт унасан шалтгаан #2: Хөрвөх чадвар
Зах зээлд айдас нэмэгдсэн үед хөрөнгө оруулагчид хамгийн хөрвөх чадвар өндөртэй хөрөнгөө /алт, хувьцаа/ түрүүлж зардаг.
2008 оны санхүүгийн хямрал болон 2020 оны цар тахлын үеэр ч яг ийм зүй тогтол ажиглагдсан. Эхлээд алт болон хувьцааны ханш хамтдаа унаж зах зээл дээр “Бэлэн мөнгө бол хаан” гэсэн үзэл давамгайлсан. Дараа нь алт ганцаараа хүчтэй өссөн байдаг.
Алтны ханш урт ба богино хугацаанд
Алт нь инфляцаас хамгаалах хэрэгсэл болж, урт хугацаандаа худалдан авах чадварыг найдвартай хадгалдаг. Гэхдээ богино хугацаанд нэрлэсэн хүүний өсөлт инфляцын хүлээлтээс их байвал бодит хүү өсдөг. Энэ тохиолдолд ЗГ-н бонд инфляцаас давсан “бодит ашиг” өгч эхэлснээр хөрөнгө оруулагчид алтаа зарж бонд руу ордог. Ингэснээр богино хугацаанд алтны ханш унах нөхцөл бүрддэг.
StoneX Bullion –ны CEO Daniel Marburger-с “Геополитикийн гэнэтийн үйл явдлаас шалтгаалан дэлхийн No1 валютын нөөц ам.доллар луу хөрөнгө оруулагчид хошуурлаа. Гэхдээ урт хугацааны инфляцын сөрөг нөлөө ирээдүйд алтны ханшийг дэмжинэ” гэж хэлэв.
Энэ жилийн хувьд томоохон банкууд алтны ханшийг өсөлттэй хэвээр байна гэж үзэж байна. Тухайлбал UBS 2026 оны 9 –р сар гэхэд алтны ханшийг $6,200 давсан гэсэн бол Duetsche Bank-с нэг унц алтны ханш $6,000 хүрнэ гэж ахин сануулав, Societe Generale банк оны эцэс гэхэд алт $6,000 ам.долларт хүрнэ гэсэн зорилттой байна.
Өөр хэн юу гэв?
T.Rowe Price-н сангийн менежер Matt Bance-н зүгээс “Бодит өгөөжийн нөлөө, геополитик болон эрчим хүчний шокны хамрах хүрээ, үргэлжлэх хугацааны нөлөө, чанга ам.долларын ханшийн нөлөө, хөрөнгийн урсгалын нөлөө гэсэн энэ 4 нөлөө ирэх саруудад алтны ханшны хөдөлгөөнийг тодорхойлно” гэв.
StoneX-н Marburger-с “Өнөөгийн тодорхойгүй байдалд бол алт бодит үнэлгээ дээрээ ирлээ. Ирээдүйд стагфляцын эрсдэл геополитикийн эрсдэлтэй хавсарч хүүг бууруулахыг шаардвал ханш хүчтэй өсөх боломжтой. Зөвхөн инфляцын эрсдэлээс шалтгаалан хүүгийн түвшинг өндөр дээр хадгалвал алтны ханш дахиад унах боломжтой” гэжээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


