АПУ ХК-н 2022Q2 гүйцэтгэл: Өөрийн хөрөнгийн өгөөж 30%-д хүрч хүнсний салбарын тэргүүлэгч гэдгээ дахин баталлаа

2022 он 7 сар 21 өдөр
1813
2

ГОЛ ӨНЦӨГ

  • АПУ ХК-ийн 2022 оны хагас жилийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 28 хувиар өсөж 391.1 тэрбум төгрөгт хүрчээ.
  • Гэсэн хэдий ч цэвэр ашиг 1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаад гадаад валютын ханшийн зөрүүний гарз өмнөх оны мөн үеэс 7.5 дахин өссөн, мөн борлуулалтын өртөг 32 хувиар, борлуулалт, маркетингийн зардал 75 хувиар, ерөнхий удирдлагын зардал 41 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
  • Өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны мөн үеэс 3 нэгж хувиар өсөж 30.7 хувьд хүрчээ. (Ашгийг сүүлийн 12 сараар тооцсон)

   АПУ ХК 2022 оны хагас жилийн тайлангаа олон нийтэд зарласан бөгөөд санхүүгийн үзүүлэлтүүд нь дараах байдалтай байна. Компанийн ашигт ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй байгаа ба 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр борлуулалтын орлого 391 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 28 хувиар өссөн үзүүлэлт бол 2019 оноос хойш жилд дунджаар 45 хувийн өсөлтийг үзүүлсэн байна.

Цэвэр ашгийн хэмжээ нь 2021Q2-той харьцуулахад 1 хувиар өсөж 82 тэрбумд хүрчээ. Үүнд ам.долларын ханшийн өөрчлөлтөөс хамааран гадаад валютын ханшийн зөрүүний гарз өмнөх оны мөн үеэс 7.5 дахин өсөж 3.4 тэрбумд хүрсэн, мөн борлуулалтын өртөг 31 хувиар, борлуулалт, маркетингийн зардал 75 хувиар, ерөнхий удирдлагын зардал 41 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Гэсэн хэдий ч компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 2022 оны хагас жилийн гүйцэтгэлээр 30.7 хувьд хүрсэн нь компанийн ашигт ажиллагаа өмнөх оны түвшинд, өндөр үр ашигтай хэвээр байгааг харуулж байна.

Үнэ ашгийн харьцааны хувьд өмнөх оны мөн үеэс 2.7x-ээр өсөж, 9.2x-д хүрсэн хэдий ч 2022 оны 7-р сарын байдлаарх ТОП 20 компанийн дундаж болох 15x-ээс бага байгаа нь компанийн хувьцаа бусад компаниудтай харьцуулахад харьцангуй хямд байгааг илтгэж байна. 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

КОМПАНИЙН ТУХАЙ

   АПУ ХК  нь 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй салбартаа манлайлж яваа компани билээ. Тус компани нь архины, шар айргийн, спиртийн, ундаа, ус, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг байна. 

САЛБАРЫН ТУХАЙ

   2021 онд Монгол улсын архины төрлийн бүтээгдэхүүний зах зээл биет хэмжээгээр 29 сая литр хүрсэн байна. АПУ ХК нь 2021 оны байдлаар нийт 15 брэндийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байна. 2021 онд Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл 23 хувь өсөж нийт зах зээлийн хэмжээ 80 гаруй сая литр хүрсэн ажээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл өсөлттэй байгаа нь цар тахлын үед хэрэглэгчид эрүүл мэнддээ чухал ач холбогдол өгч байгаатай холбоотой юм. Нийт зах зээлийн 50 гаруй хувийг сүүн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үлдсэн 50 гаруй хувийг бусад сүүн бүтээгдэхүүнүүд эзэлж байна. АПУ Дэйри ХХК нь хүн амын дархлаажуулалтын амин хүнс болсон “Д” амин дэмээр баяжуулсан сүү үйлдвэрлэж буй цорын ганц дотоодын үйлдвэрлэгч билээ.

MSE: APU хувьцааны техник шинжилгээ
______________________________________

Ханш богино хугацаанд хүчтэй өсөлт үзүүлж дараагаар нь тогтворждог бөгөөд одоогийн ханш 1200 дээр байрлах шал ханшийг доош сэтэлж чадахгүй байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   АПУ ХК-ийн 2022 оны 7-р сарын 20-ны хаалтын ханш 1,327 төгрөг байгаа ба энэ нь өмнөх оны мөн үеэс 68 хувиар өссөн үзүүлэлт хэдий ч оны эхнээс 29 хувиар буурсан хэвээр байна. 2022 оны хагас жилийн тайлангийн борлуулалтын орлогын 28 хувийн өсөлт, өөрийн хөрөнгийн өгөөжийн өсөлт, цэвэр ашгийн өсөлт гэх үзүүлэлтүүдийг дүгнэхэд компани ашигт ажиллагаа сайтай хэвээр байна. Энэ нь АПУ ХК нь түүхий эд, туслах материал, үйлдвэрлэх, бэлэн бүтээгдэхүүнийг агуулах руу зөөх, хэрэглэгчдэд хүргэх зэрэг бүх түвшний үйл ажиллагаагаа нарийн стандартжуулсантай холбоотой юм. Мөн АПУ ХК 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ОХУ, БНХАУ, БНСУ-д тогтмол экспортлохын зэрэгцээ АНУ, Европын зарим улс орнуудад туршилтын борлуулалтаа амжилттай хийж байгаа юм. Түүнчлэн үнэ ашгийн харьцаа ТОП 20 компанийн дунджаас бага байгаа нь тус хувьцаа харьцангуй хямд байгааг илтгэж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АПУ ХК

Хувьцаа

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

Us****

2 жилийн өмнө

Bayarlalaa

1

0

Us****

2 жилийн өмнө

Баярлалаа

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)