БЭЭЖИНГИЙН ОЛИМПЫН ДАРАА ЭРЭЛТ СЭРГЭХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ ТӨМРИЙН ХҮДРИЙН ХАНШ ӨСӨВ
Ирэх сард болох “Бээжин-2022” олимпын дараа БНХАУ-д төмрийн хүдрийн эрэлт сэргэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор ханш пүрэв гарагт өсөлт үзүүлсэн байна.
Гангийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНХАУ нь Олимпын наадмын үеэр агаарын бохирдлыг бууруулахын тулд үйлдвэрлэлийн хязгаарлалтыг хэвээр үлдээх төлөвтэй байна.
БНХАУ-ын Даляны түүхий эдийн бирж дээр 5-р сард нийлүүлэх хамгийн идэвхтэй төмрийн хүдрийн гэрээ өдрийн арилжаагаар 4.1%-иар өсөж, тонн нь 717 юань буюу 112.47 ам.долларт хүрсэн нь 10-р сарын 27-ноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Zhongzhou Futures-ийн шинжээчид тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт гангийн эрэлт буурч, гангийн үйлдвэрлэлийн хязгаарлалт хийснээр БНХАУ энэ онд 15 сая тонн төмрийн хүдрийн илүүдэлтэй болно гэж мэдэгджээ.
ТБК Дүгнэлт: БНХАУ Бээжингийн өвлийн олимпд зориулан агаарын бохирдлыг багасгах бодлогын хүрээнд үйлдвэрүүдээ зогсоогоод байгаа билээ. Тэгвэл өвлийн олимпийн дараа үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаанд шилжих магадлалтай ч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналттай байгаа тул төмрийн хүдрийн эрэлт тийм ч их байхгүй байх магадлалтай тул ханшид огцом сэргэлт орохгүй байх гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Эх сурвалж: https://www.mining.com
Түлхүүр үгс:
БНХАУ
төмрийн хүдэр
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх