АПУ ХК-ИЙН 2020 ОНЫ НОГДОЛ АШИГИЙН ӨГӨӨЖ 16.6 ХУВЬ БАЙГАА НЬ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮНЭЭС 2 ДАХИН ИХ БАЙНА
ГОЛ ӨНЦӨГ
- 2013 оноос хойш 65 хувьцаат компани ногдол ашгаа 1 ба түүнээс дээш удаа тараасан ба нийт 701 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хөрөнгө оруулагчиддаа тараажээ. Харин үүнээс аравхан хувьцаат компани нь нийт тараасан ногдол ашгийн 94%-ийг эзэлж байна.
- АПУ ХК нь энэ хугацаанд тараасан ногдол ашгийн дүн хамгийн өндөр буюу 303 тэрбум төгрөгт хүрсэн ба 2018 оноос хойш тасралтгүй цэвэр ашгаасаа давсан дүнгээр (DPR>100%) ногдол ашиг тараажээ.
- Хөрөнгө оруулагч та ногдол ашгийн өгөөж гэдэг үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын өгөөжөө хэмжих нь зүйтэй байдаг. АПУ ХК-ийн хувьд 2020 оны ногдол ашигийн өгөөж 16.6 хувь байгаа нь банкуудын хадгаламжийн хүү болох 7-8 хувиас хоёр дахин өндөр байна.
Хөрөнгө оруулагч таны хувьцааг нь эзэмшиж буй компани ямар үнийн дүнгээр? цэвэр ашгийн хэдэн хувиар ногдол ашиг тараах? эсхүл нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг өгөх вэ? гэдгээс илүүтэйгээр ногдол ашгийн өгөөж гэдэг үзүүлэлтээр хөрөнгө оруулалтын өгөөжөө хэмжих нь зүйтэй байдаг. Тэгвэл Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн сайн гэгдэх I ангиллын 22 хувьцаат компанийг сонирхоцгооё.
2020 оны хувьд эдгээр компаниудаас жилд 15 хувьцаат компани нь ногдол ашиг тараасан (2020 оны цэвэр ашгаас 2021 онд тараасан ногдол ашиг гэсэн үг) ба хөрөнгө оруулагчиддаа дунджаар 5%-н ногдол ашгийн өгөөж хүртээсэн байна. Үүнээс АПУ ХК нь жилд 2 удаагийн тараалтаар I ангилалдаа хамгийн өндөр өгөөж болох 16.6%-н ногдол ашгийн өгөөжтэй хувьцаа боллоо. Мөн 2021 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас АПУ ХК 48 тэрбум төгрөг, харин Сүү ХК 11.6 тэрбумийг тараасан нь цаашид компаниуд ногдол ашгийн тогтвортой бодлого баримтлах жишгийг эхлүүлээд байгаагийн нэг илрэл юм. Мөн сүүлийн жилүүдэд IPO хийсэн компаниуд тогтвортой бодлого хэрэгжүүлж байгааг Түмэн шувуут, Монос хүнс, Мандал даатгал, ЛэндМН, Ард даатгал, Ард Кредит зэрэг хувьцаат компаниудаас харж болох ба эдгээр компаниуд дор хаяж 2 жил, цэвэр ашгийн 20%-аас дээш хэмжээгээр ногдол ашиг өгөөд байгаа юм.
Удахгүй хувьцаат компаниудын ТУЗ хуралдаж, ХЭХ-ийн товыг зарлах ба ингэснээр хувьцааны бүртгэлийн өдөр тодорхой болно гэсэн үг юм. Харин энэхүү бүртгэлийн өдөр ногдол ашиг тараах компанийн хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагч бүхэн ногдол ашиг авах эрхтэй байдаг гэдгийг мэдэж байх нь зүйтэй юм. Нөгөөтэйгүүр жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор хувьцаат компаниуд санхүүгийн тайлангаа зохицуулах байгууллагуудад хүргүүлж, олон нийтэд хүргэх үүрэгтэй байдаг тул тэрхүү тайлангаас компани хэр ашигтай ажилласныг харах боломжтой байдаг шүү.
Ийнхүү компаниудын хамгийн сүүлийн үеийн санхүүгийн тайлан, анализ болон ногдол ашгийн судалгааг үндэслэн ногдол ашгийн өгөөжийг ойролцоогоор таамаглах, ханшийн өсөлтөөс гадна нэмэлт өгөөж өгөхүйц хувьцаа сонгох зэрэг оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэрт тань нэмэр болохуйц бүхий л судалгааг манай компанийн шинжээчид бэлтгэн та бүхэнд хүргэх болно.
ҮГИЙН ТАЙЛБАР
Ногдол ашиг тараалтын харьцаа (DPR): Цэвэр ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгон тарааж буйг илтгэнэ.
Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг (DPS): Нийт тараасан ногдол ашгийн дүнг компанийн гаргасан хувьцааны тоонд хувааж тооцно.
Ногдол ашгийн өгөөж (Dividend yield): Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь нэгж хувьцааны ханшийн хэдэн хувийг эзэлж байгаагаар хэмжигдэнэ. Энэхүү судалгаанд нэгж хувьцааны ханшийг жилийн дундаж ханшаар тооцсон болно.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж, Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчдийн тооцоолол
Түлхүүр үг:
ногдол ашгийн судалгаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
На****
Нис нис
0
0
Сэтгэгдэл үлдээх