"АПУ" ХК 2 ИХ НАЯДЫН ҮНЭЛГЭЭТЭЙ АНХНЫ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2022 он 1 сар 5 өдөр
2536
0
  • Монголын Хөрөнгийн Бирж дээрх компанийн үнэлгээ 2.0 их наяд төгрөг хүрсэн анхны компани болов. /2022 оны 1 сарын 5 ны өдрийн байдлаар/ 
  • 2021 оны 3-р улирлын байдлаар компанийн цэвэр ашиг өмнөх улиралтай харьцуулахад 35.9 тэрбум төгрөгөөр өсч 117.2 тэрбум төгрөгт хүрсэн түүхэн амжилтыг үзүүлэв. 
  • Компанийн хувьцааны ханш өнөөдрийн байдлаар 1,901 төгрөгт хүрч, 2021 оны 12-р сарын эхний өдрөөс 79% өссөн үзүүлэлттэй байна. 

Ийнхүү компанийн ашигт ажиллагаа өсч, тасралтгүй ногдол ашиг тарааж буй зэрэг нь  хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж, улмаар хувьцааны ханш өсөхөд нөлөөлж байна. Компани нь энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг болох 81.3 тэрбум төгрөгөөс 48.8 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар зарласан билээ.  

КОМПАНИЙН ТУХАЙ

  • АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан бөгөөд, 1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээлд нэгж хувьцааг 101 төгрөгөөр арилжаалагдаж зах зээлийн үнэлгээ 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан түүхтэй. 
  • Монголын зах зээлд сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, шүүс, архи, шар айрагны төрлийн нийт 214 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна. 
  • Компани нь 13 нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд амжилттай экспортолж байгаа бөгөөд Оросын Холбооны улсад охин компани болох "Гранд" ХХК-иар дамжуулан борлуулалтын хэмжээгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 241% өсгөсөн бол Бүгд Найрамдах Хятад ард улс дахь борлуулалтын хэмжээгээ 442% тус тус нэмэгдүүлээд байна.
  • НҮБ-аас баталсан Тогтвортой Хөгжлийн бодлогыг нийгэм, баримтлан эдийн засагт оруулах эерэг хувь нэмрийг улам нэмэгдүүлэхийг зорьж байна.

ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

Зах зээлийн 1% орчим нь хямд үнэтэй архины сегмент, 67%-ийг дундаж үнэтэй архины сегмент, 32%-с дээш хувийг үнэтэй болон импортын архины сегментүүд тус тус бүрдүүлж байна. АПУ ХК нь 2020 оны байдлаар нийт 16 брэндийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлсэн байна.

Шар айрагны  зах зээл: 94 сая литрт хүрч өмнөх онтой харьцуулахад 5% -иар өсжээ.  Нийт шар айргийн зах зээлд хэрэглэгчид үнэтэй болон хямд үнэтэй сегментийн брэндүүдийг сонгож хэрэглэх хандлага нэмэгдсэн. АПУ ХК нь 2020 онд нийт 9 брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл:Энэхүү зах зээлийн хувьд шингэн хүнсний салбар дотроо хамгийн өндөр өсөлттэй салбар бөгөөд 10 хувийн өсөлт үзүүлж 65 сая литрт хүрчээ. Нийт зах зээлийн 60%- нь сүүн бүтээгдэхүүн байдаг бол сүүн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь нь 40 хувьтай байна

/Жич: Үнэ ашгийн харьцааг сүүлийн 12 сарын цэвэр ашгийг, тухайн үеийн хаалтын ханштай харьцуулж тооцсон болно. /

Эх сурвалж: Компанийн мэдээлэл, Монголын Хөрөнгийн Бирж

Түлхүүр үг:

АПУ ХК

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)