2021 ОНД I АНГИЛЛЫН ЗАРИМ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТОМ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ХУВЬЦААГАА ЦУГЛУУЛСАН БАЙНА.
Өнгөрсөн оны хувьд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй I ангиллын 22 компаниас 6 ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигчид хувьцаагаа нэмж цуглуулсан бол 8 ХК-ний хувьд төвлөрсөн хувьцааны тодорхой хэсгийг олон нийтэд зарсан байна.
- Хувьцаагаа цуглуулсан компаниуд болох Түмэн шувуут, Мандал даатгал, БиДиСек, МахИмпекс, Баянгол ЗБ, Говь ХК-ийн хувьд тухайн компанийнхаа 0.02%-аас 5% хүртэл хувьцааг олон нийтээс авсан үзүүлэлттэй байна. Мөн эдгээр компаниудын хувьцааны ханш 2021 онд бүгд өссөн байгаа нь сонирхол татаж байна.
- Компанийн голлох эздүүд хувьцаагаа цуглуулна гэдэг нь тухайн компанийн цаашдын өсөлт, хувьцааны үнэлгээний хувьд эерэг дохио өгдөг, нөгөөтээгүүр “Free Float” буюу олон нийтэд чөлөөтэй арилжигддаг хувьцааны тоог бууруулснаар нийлүүлэлт багасч ханшийн өсөлтөд нөлөөлөх нэг шалтгаан болдог байна.
- Хувьцааны төвлөрөл нь компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг. Ийнхүү ҮЦТХТ-н 2021 оны 12 дугаар сарын 31-ний төвлөрлийн мэдээлэлд үндэслэн тооцвол, бүртгэлтэй 320 компанийн нийт гаргасан хувьцааны 89.1% нь 1,026-хан хувьцаа эзэмшигчид төвлөрсөн байна.
- Харин үлдсэн чөлөөт хөрвөх 10.9%-ийн хувьцааг 428,808 хувьцаа эзэмшигчид эзэмшдэг сонирхолтой дүр зураг харагдлаа. Эндээс бид илүү нарийвчилж зөвхөн I ангиллын 22 компанийн хувьд тооцож үзвэл, төвлөрлийн хувь 80.4% ба нь 71 хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байгаа юм.
Манай баг цаашдаа энэхүү төвлөрлийн судалгааг сар бүрийн эхний долоо хоногт тогтмол шинэчлэн гаргах ба багцын арилжааны мэдээллүүдтэй хослуулан томоохон хувьцаа эзэмшигчдийн хөдөлгөөнийг ажигласнаар тухайн хувьцааны талаар таамаг дүгнэлтүүдийг хийж, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань хувь нэмрээ оруулах болно.
Түлхүүр үгс:
Монголын хөрөнгийн бирж
хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
2 Сэтгэгдэл
Ni****
Tnx
1
0
DR****ADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
0
0
Сэтгэгдэл үлдээх


