АНУ-ын зах зээл: Бодлогын хүүгийн өсөлтийн дараах зах зээлийн нөхцөл байдал
Гол өнцөг:
- Хөрөнгийн зах зээлийн эерэг хүлээлт нэмэгдэж, зах зээл өсөлт үзүүллээ
- Coinbase[NASDAQ:COIN] шүүхэд дуудагдлаа
Өнгөрсөн Пүрэв гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.2%-иар өслөө. Харин технологийн салбарын NASDAQ индекс 1%-иар, S&P500 индекс 0.3%-иар тус тус өссөн байна.
Зах зээлийн төлөв
Холбооны Нөөцийн Сан өнгөрсөн Лхагва гаригт бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлсэн бөгөөд он дуустал хүүгээ бууруулах бодолгүй байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Засгийн Газрын бондын өгөөж буурсан байна.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Цаашид бодлогын хүү дахин нэг удаа нэмэгдэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэвч банкны салбарын хямралаас үүдэн бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа бөгөөд гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх магадлал 63%-тай байна. Иймд хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлттэй арилжаалагдлаа.
Онцлох хувьцаа
АНУ-ын Төрийн Сангийн сайд Janet Yellen Пүрэв гаригт “Банкнуудын тогтвортой байдлыг бий болгохын тулд Засгийн Газар дэмжлэг үзүүлнэ” хэмээн мэдэгдээд байна. Гэвч дампуурах магадлал өндөр байгаа АНУ-ын банк болох First Republic Bank[NYSE:FRC]-ны хувьцааны ханш дахиад уналаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Coinbase[NASDAQ:COIN] АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос тухайн Крипто Биржийг шүүхэд өгөх тухайгаа мэдэгджээ. Шалтгаан нь тухайн биржийн зарим бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой байгаа бөгөөд энэхүү мэдэгдлийн улмаас тухайн компанийн хувьцааны ханш 27%-иар унаад байна.
Шинжээчийн дүгнэлт
Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн бодлогын хүүгээ 2023 оны турш бууруулахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч банкны салбарын хямралтай холбоотойгоор зах зээл эерэг хүлээлттэй байна. Учир нь хямрал үргэлжилбэл дараагийн ХНС-ын хурлаар бодлогын хүүгээ бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа юм.
Түлхүүр үгс:
Таванбогд Капитал
Долларын хөрөнгө оруулалт
АНУ-ын зах зээл