МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

2021 он 12 сар 22 өдөр
717
0

Өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 22-ны өдөр УИХ-ын түр хороо хуралдаж дүгнэлт гаргаснаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн  “Оюу-Толгойн ордноос МУ-ын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. 

МУ-ын эрх ашгийг хангуулах тухай 92-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор,  Монгол Улсын Засгийн Газар болон Оюу Толгойн төслийн гадаадын хөрөнгө оруулагч талын саналыг харгалзан үзэж, дараах арга хэмжээг МУ-ын хууль, тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг МУ-ын Засгийн газраас зөвшөөрч буйгаа мэдэгдлээ.

Тогтоолын төслийн агуулга:

I заалт

  1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх;
  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг цуцлах, дуусгавар болох;
  3. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;
  4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны 2-р улирал хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
  5. Оюу Толгой компанийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
  6. Татварын актын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгон хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж ажиллах.

II заалт: Дээрх зургаан арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлж дууссанаар МУ-ын эрх ашгийг хангуулах 92-р зүйл заалт хэрэгжсэн гэж үзсүгэй хэмээжээ.

 Эх үүсвэр: Монгол Улсын Засгийн Газрын цахим мэдэгдэл

Түлхүүр үг:

Оюу Толгой

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)