ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧ SAMSARA КОМПАНИЙН ХОЁРДОГЧ АРИЛЖАА АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ.
.png)
Samsara Inc програм хангамжийн компани нь анхдагч зах зээлээс 805 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн. IPO хийсэн анхдагч зах зээлийн ханш нь 23 ам.доллар бөгөөд 2 өдрийн арилжааны дараагаар 10 гаруй хувийн өсөлтийг үзүүлснээр зах зээлийн үнэлгээ 12 тэрбум ам.доллар давжээ.
Samsara нь 2020 онд өөрсдийн компанийн үнэлгээг 5.4 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байсан талаараа дурджээ. Тус компани IPO-с татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өөрийн экосистемд хэрэгтэй компанийг худалдан авахаар төлөвлөж байгаа хэмээн удирдлагуудын зүгээс мэдээлсэн байна.
Энэхүү компани нь үүлэн технологийн бизнесүүдэд системийн болон техникийн хангамжуудыг үйлдвэрлэж системийг илүү үр ашигтай оновчтой ажиллуулахад тусалдаг ажээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад тус компанийн алдагдлын хэмжээ 100 гаруй сая ам.доллараар буурсан байна.
Үүсгэн байгуулагчид нь энэхүү компанийн 24 гаруй хувийг эзэмшдэг юм.
Эх сурвалж: https://www.bloomberg.com
Түлхүүр үг:
Samsara Inc
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх