Азийн зах зээл: Хонг Конгын хөрөнгийн зах зээл өсөх үү

2023 он 3 сар 24 өдөр
249
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • Шинжээчийн зүгээс, Hang Seng индексийг дараагийн хоёр сарын хугацаанд өсөлт үзүүлэх магадлал өндөртэй гэж таамаглалаа.
  • АНУ-ын банкны салбарын хямрал, ХНС-ын хүүгийн өсөлт зэрэг нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна.

Дэлхийн банкны салбарын боломжит хямралтай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын итгэл алдарч байна. Улмаар Hang Seng индекс уналттай арилжаалагдав.

Хонг Конгын хөрөнгийн зах зээл

Баасан гарагийн 14:15 цагийн үеэр Хонг Конгын хөрөнгийн биржийн жишиг Hang Seng индекс 0.69%-аар унаж 19,913 нэгжид хүрэв. Hang Seng Tech индекс 0.41%-аар өссөн бол Шанхайн нэгдсэн индекс 0.74%-ын уналттай арилжаалагдаж байна. 

Онцлох хөдөлгөөн: Lenovo /0992.HK/ 8.2%-аар өсөж 8.79 HKD, Xiaomi /1810.HK/ 1.3%-аар өсөж 12.38 HKD, Tencent /0700.HK/ 0.4%-аар өсөж 377 HKD-д хүрч тус бүр өссөн.

Онцлох үйл явдал: China Mobile /0941.HK/ компанийн өнгөрсөн улирлын тайлан гарч шинжээчдийн таамаглалаас бага зэрэг зөрөв [Борлуулалт 241.9 тэрбум HKD vs 242.8 тэрбум HKD шинжээчдийн таамаг]. Улмаар тус компанийн хувьцаа 1.4%-аар уналаа. Мөн өнөө орой China Merchant Bank /3968.HK/, China Petroleum & Chemical Corporation /0386.HK/ компанийн тайлан гарах бөгөөд хувьцаа тус бүр уналттай арилжаалагдаж байна. 

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

“Bocom International”-ийн шинжээч Carl Cai “АНУ-ын Төв банкны бодлогын хүү өндөр түвшинд хүрэв. Энэ үед эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс сэрэмжлэх хэрэгтэй гэжээ.”

Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд 1/27-ны оройн цэгээс 12.6%-ийн уналттай арилжаалагдаж байна. Хөрөнгө оруулагчдын зарим хэсэг нь техник завсрын хөдөлгөөн /correction/ орж дууссан, одоо буцаад өсөлтийн хөдөлгөөн явах талаар спекуляци хийв. Ингэснээр он гарснаас хойш Hang Seng индекс 218 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлсэн аж. Нөгөөтээгүүр, АНУ-ын банкны салбарын уналт индексийн өсөлтөд сөргөөр нөлөөлөв [Credit Suisse].

АНУ-ын зах зээл

АНУ-ын Төв банк [ХНС] жишиг хүүгээ 0.25%-аар нэмэгдүүлсэн. Ингээд бодлогын хүү 4.75%-5% түвшинд хүрсэн бол дараагийн уулзалт 5/ 3-нд болох тов гарлаа. Тус хурлаар бодлогын хүүг нэмэлгүй, өнжих магадлал 67.2%-тай хүлээгдэж буй бол 0.25%-аар нэмэгдүүлэх магадлал 32.8%-тай байна. 

“Goldman Sachs”банкны шинжээчдийн таамаглалаар цаашид бодлогын хүү нэмэгдэх магадлал өндөр байна. Шалтгаан нь инфляц Төв банкны зорилтот түвшнээс хол илүү, мөн хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгаатай холбоотой аж. Түүнчлэн Goldman Sachs АНУ-ын эдийн засаг энэ онд унах магадлалыг 25%-аас өсөж 35%-д хүртэл өсгөжээ.

Шинжээчийн дүгнэлт

Хувь шинжээчийн үүднээс, Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд дараагийн хоёр сарын хугацаанд өсөлттэй арилжаалагдах магадлал өндөр гэж таамаглав. Учир нь бид Хятадын эдийн засаг сэргэж буй дохиог харж буй бөгөөд компаниудын санхүүгийн тайлан ч муугүй гарч байна. Нөгөөтээгүүр техник анализыг харахад хүчтэй дэмжигч бүс дээрээс дэмжлэг авсан. Энэ нь индексэд завсрын хөдөлгөөн орж боломжит өсөлтийн импульс хөдөлгөөн явагдах магадлалтайг илтгэж буй юм. 

Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)