ТҮМЭН ШУВУУТ ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 651 ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ
Дотоодын томоохон компаниудын хувьцаа энэ сард өндөр өсөлт үзүүлсээр байна. Тэр дундаа Түмэн Шувуут ХК-ийн ханш сарын эхнээс өнөөдрийг хүртэл 52.3% өсөж, өнөөдрийн хаалтаар 651.78 төгрөгт хүрлээ. Хэрэв өсөлтийг жилийн эхнээс тооцвол 3 дахин өссөн үзүүлэлт болж байна. Компанийн борлуулалт 2021 оны III улирлын байдлаар 2020 оны бүтэн жилийн борлуулалтаас 8%-иар илүү буюу 27.4 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг нь 38%-р өсч, 5.5 тэрбум төгрөгт хүрсэн юм. Мөн Түмэн шувуут-2 төслийн шинэ барилгын ажлууд амжилттай явагдаж байгаа нь ийнхүү хувьцааны өсөлтийг дэмжиж байна.
2021 оны 3-р улирлын байдлаар компанийн компанийн цэвэр ашиг өссөнөөр үнэ ашгийн харьцаа (P/E) харьцаа 11.62 болсон байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж, компанийн улирлын тайлан
Түлхүүр үгс:
Хувьцаа
Түмэн шувуут ХК
Ханш
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Во****
2021 оны 3-р улирлын байдлаар компанийн компанийн цэвэр ашиг өссөнөөр үнэ ашгийн харьцаа (P/E) харьцаа 11.62 болсон байна. гацаж дүгдрээд байна уу? үгээ давтаад л
0
0
Сэтгэгдэл үлдээх