ГОВЬ ХК НЬ БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛД 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “ХӨРВӨХ ЧАДВАР” БҮХИЙ БОНДЫГ АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА

2021 он 12 сар 16 өдөр
683
1

Банкуудын хадгаламжийн хүүгийн түвшин ковид эхэлснээс хойшхи хугацаанд 4.23 хувиар буурч 7.19 хувьд (нийт төгрөгийн хадгаламжийн үлдэгдэлд жигнэж тооцсон хүү) хүрлээ. Үүний хэрээр Биржийн бус зах зээлд бонд гаргах замаар компаниуд зардлаа хэмнэж, нөгөө талдаа хөрөнгө оруулагчид харьцангуй эрсдэл багатайгаар өндөр өгөөж хүртэх боломж бүрдээд байгаа билээ. 

Нийт төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүү

Хүүгийн түвшин эргэн богино хугацаанд өндөр хувиар өсөх боломжгүй байгаа тул иргэд, ААН-үүдийн хувьд хэрхэн эрсдэлгүйгээр мөнгөө өсгөх вэ? хэмээх асуулттай тулгарч байна. Үүнтэй зэрэгцэн банкуудын харилцах ба хугацаагүй хадгаламж хүүгүй болсон нь эдийн засаг, санхүүгийн зах зээлээс иргэд, ААН-үүдэд өгч буй хүндхэн гэрийн даалгавар болоод байна.

Тэгвэл зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан “Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь Говь ХК-ийн санхүүжилтийн зардлыг бууруулсан атлаа хөрөнгө оруулагчдад өндөр өгөөж санал болгосон 10 тэрбум төгрөгийн “бүрэн хөрвөх чадвартай” хаалттай бондыг Биржийн бус зах зээлд гарган 10 секундэд амжилттай босгож чадлаа. 

Уг бондыг уул уурхай, дэд бүтцийн салбарын тэргүүлэгчид, хамгийн том хувийн хөрөнгө оруулалтын сан, банк бус санхүүгийн байгууллагууд болон зах зээлдээ тэргүүлэгч худалдаа үйлчилгээний компаниуд худалдан авсан нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын санхүүгийн хэрэгцээг бүрэн хангаж буйг илтгэсэн үйл явдал боллоо. 

Уг бондын гол ялгарал, давуу тал нь бонд худалдан авагч өөрийн авсан бондыг хүссэн үедээ эргүүлэн худалдах боломжтой бөгөөд өөрийн бондын мөнгийг хадгалсан хоногийнхоо хүүний хамтаар эргүүлэн авах юм. Энэ нь компаниудын харилцах данс, хугацаагүй хадгаламжинд ямар ч хүүгүй унтаж буй мөнгийг ажиллуулж хүүний орлоготой болгож буй хэрэг юм. 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн гаргасан энэхүү бонд нь дээрх хөрвөх чадварын асуудлыг хангаад зогсохгүй, үнэт цаас гаргагч талдаа санхүүжилтийн зардал хэмнэж чадсан бүтээгдэхүүн болсон гэдгээрээ давхар онцлогтой. Бид цаашид хөрөнгийн зах зээлд шинэлэг, чанартай, хөрөнгө оруулагчдын санхүүгийн хэрэгцээг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол нэвтрүүлэн ажиллах болно.

Говь ХК-ийн тухай товч

Говь ХК нь дотоодын ноолуурын зах зээл дэх хамгийн том тоглогч төдийгүй ноолууран пальто үйлдвэрлэлээ дэлхийд тэргүүлдэг, Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани (11 сарын байдлаар 21 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэй) юм. 

Та уг бонд болон биржийн бус зах зээлд гарж буй өндөр хүүтэй бондуудын мэдээллийг тогтмол авахыг хүсвэл дараах холбоосоор бидэнд хандана уу.

БОЛОМЖОО БОДИТ БОЛГО

“ТАВАН БОГД КАПИТАЛ ҮЦК” ХХК

*************************************************

📲 Холбоо барих: 9400-4442, 9405-4441, 7272-7282

🌐 www.tavanbogdcapital.com

✉️ cr@tavanbogdcapital.com

📍 Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит Талбай-16, Галлериа-Улаанбаатар барилга 1 давхарт

Түлхүүр үгс:

GOBI

ГОВЬ ХК

Бонд

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

99****68

3 жилийн өмнө

Бонд худалдан авах талаар тодорхой мэдээлэл авья

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)