АНУ-ын зах зээл: Холбооны Нөөцийн Сан ямар шийдвэр гаргасан вэ?

2023 он 3 сар 23 өдөр
280
0

Гол өнцөг:

  • ХНС бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүллээ. 
  • Банкны салбарын хямрал үргэлжлэх хандлагатай байна 

Өнгөрсөн Лхагва гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 1.6%-иар буюу 530 нэгжээр уналаа. Харин технологийн салбарын NASDAQ индекс 1.6%-иар, S&P500 индекс 1.66%-иар тус тус унасан байна.

Бодлогын хүүгийн шийдвэр

Монголын цагаар 3-р сарын 23-ны шөнийн 2 цагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан[ХНС]-ийн хурал дуусаж, шийдвэрээ танилцууллаа. ХНС бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж бодлогын хүүгийн түвшнийг 5% болгосон байна. Энэхүү шийдвэр нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж томоохон индексүүд уналттай арилжаалагдлаа.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

“Jerome Powell”-ийн мэдэгдэл

Мөнгөний бодлогын шийдвэрийн дараа хэвлэлийн бага хурал дээр Jerome Powell энэ жил ХНС бодлогын хүүгээ бууруулах ямар ч бодолгүй байгаа хэмээн хэллээ. Мөн тэрээр хэлэхдээ ХНС хурлын үеэр банкны салбарын хямралтай холбоотойгоор бодлогын хүүгээ одоогийн түвшинд нь үлдээх талаар хэлэлцсэн. Гэвч инфляцын мэдээ болон хөдөлмөрийн зах зээлийн бусад статистик тоон мэдээллүүдийн улмаас бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдлийн үеэр хэллээ.  

ХНС 2023 оны эдийн засгийн төсөөллөө өөрчилсөн байна. Инфляцын түвшин 2023 оны сүүлд 3.1% болно гэж үзэж байсан бол хүлээлтийг өөрчилж 3.3% болголоо. Харин ажилгүйдлийн түвшин 4.5% болно хэмээн үзэж байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Банкны салбар

Хөрөнгө оруулагчид банкны салбарыг сэргээхийн тулд бодлогын хүүгээ бууруулах эсвэл одоогийн түвшинд нь үлдээх шаардлагатай гэж үзэж байсан боловч бодлогын хүү хүлээлтийн эсрэг эргэсэн нь банкны салбарын уналтыг үргэлжлүүллээ. 

Онцлох банкны хувьцаануудаас авч үзвэл First Republic Bank [NYSE:FRC] 16%-иар, Comerica [NYSE:CMA] 8.5%-иар, харин Lincoln National Corporation [NYSE:LNC] 8%-иар тус тус уналт үзүүллээ. 

Шинжээчийн дүгнэлт

Бодлогын хүүгийн өсөлтийн дээд түвшин 5.1% гэж тогтоож байсан бөгөөд өчигдрийн бодлогын хүүгийн өсөлт нь 5%-д хүрлээ. Иймд цаашид бодлогын хүү өсөхгүй байх боломжтой хэрвээ өсгөвөл нэг л удаа өсгөх магадлалтай байна. Энэхүү мэдэгдэл нь зах зээлийн уналтын тренд үргэлжлэх магадлалтайг харууллаа.

Түлхүүр үгс:

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)