ЛэндМН ББСБ нэгж хувьцаандаа ₮16.5 ногдол ашиг тараана

2026 он 2 сар 6 өдөр
276
2

ГОЛ ӨНЦӨГ:

  • ЛэндМН ББСБ ХК-ийн ногдол ашгийн өгөөж сүүлийн 3 жил 10%-с өндөр байна.
  • 2025 оны нийт цэвэр ашгаас 30.4% буюу нэгж хувьцаанд ₮16.5 тараана.
  • Сүүлийн 8 жил тасралтгүй ногдол ашиг тараасан ба 2025 оныг оролцуулбал нийт ₮34 тэрбумыг тараагаад байна.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит хурлаас 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас Компанийн хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн нэгж хувьцаанд ногдох хэмжээг 16.5 (арван зургаа аравны тав) төгрөгөөр тогтоож, 2025 оны цэвэр ашгийн 30.4% буюу 12,198,477,769.5 (арван хоёр тэрбум нэг зуун ерэн найман сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуун жаран ес аравны тав) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашгийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгох юм.  

Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй Компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байхаар тогтоожээ. 

“ЛэндМН ББСБ”  ногдол ашгийн түүхэн өгөөж

ЛэндМН сүүлийн 3 жил тасралтгүй цэвэр ашгийнхаа 30% хүртэлхийг ногдол ашиг болгон тараасан бөгөөд хувьцааны жилийн дундаж ханшаас тооцсон ногдол ашгийн өгөөж 10.7%-19.3%-д хэлбэлзэж тасралтгүй 10%-с дээш байна. Мөн нэг сайшаалтай зүйл нь 2018 оноос хойш 8 жилийн турш ногдол ашиг тарааж хувьцаа эзэмшигчдэдээ тогтвортой ногдол ашгийн бодлоготой гэдгээ дахин батлан харуулж байна. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

ЛэндМН ногдол ашиг

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

97****39891

1 сарын өмнө

мэдээлэл авий

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)