Хонг Конгын хөрөнгийн зах зээл |12:00 цагт|: Tencent 5.1%-аар өслөө
Арилжааны тойм
2023/03/23-ны өдрийн 12 цагийн байдлаар Hang Seng индекс 0.78%-аар өсөж 19’743 нэгжид хүрлээ. Hang Seng Tech индекс 1.62%-аар өссөн бол Шанхайн нэгдсэн индекс 0.02%-ын уналттай арилжаалагдаж байна.
Нийт эргэлтийн дүнгээр “Интернэт худалдаа & үйлчилгээ” салбар 13.64 тэрбум HKD-ээр тэргүүлсэн бол “Эмийн үйлдвэрлэл” салбарын хувьцаанууд өмнөх өдрөөс өндөр эргэлттэй арилжаалагдав.
Хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцааг China Telecom /0728.HK/ тэргүүлж, хувьцааны ханш 1.2%-ын уналттай арилжаалагдаж байна.

Онцлох мэдээ
БНХАУ-ын технологийн гиант Tencent /0700.HK/ компанийн тайлан гарч, хувьцааны ханш 5.1%-ийн өсөлттэй арилжаалагдав. Өнгөрсөн улирал компанийн цэвэр ашиг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 12%-аар өссөн бол борлуулалтын орлого 1%-аар өссөн нь хувьцааны ханшинд нөлөөлөв.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хонг Конг 12 цагт