ДОТООДЫН ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ХАНШ ОГЦОМ ӨСӨЛТ ҮЗҮҮЛСЭЭР БАЙНА
2021 он 12 сар 9 өдөр
1059
1

Дотоодын томоохон хувьцаат компаниудын хувьцааны ханш энэ оны 12-р сарын 1-ний өдрөөс, өнөөдрийг хүртэл өндөр өсөлт үзүүлсээр байна.
- Эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монос Хүнс ХК нь 2019 оны 4-р сард IPO хийж, нэгж хувьцааг 70 төгрөгөөр үнэлэн олон нийтэд санал болгож байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар компанийн нэгж хувьцаа 106.16 төгрөгт хүрч, 12-р сарын эхний өдрөөс 9.6% өссөн үзүүлэлттэй байна.
- Түмэн Шувуут ХК-ийн өмнөх өдрийн хаалтын ханш 592.65 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны ханш 524.71 төгрөгт хүрч сарын эхнээс 22.6% өссөн үзүүлэлттэй байна. Компанийн борлуулалт 2021 оны III улирлын байдлаар 2020 оны бүтэн жилийн борлуулалтаас 8%-иар илүү буюу 27.4 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг нь 38%-р өсч, 5.5 тэрбум төгрөгт хүрсэн нь IPO гаргах үеийн цэвэр ашгийн төлөвлөгөөг 4% давсан үзүүлэлт байна.
- АПУ ХК-ийн ханш өнөөдрийн байдлаар 1,705 төгрөгт хүрч, 12-р сарын эхний өдрөөс 13.6% өссөн үзүүлэлттэй байна. Компани нь 2021 оны эхний хагас жилийн цэвэр ашгийн 60% буюу нэгж хувьцаанд 46 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Мөн АПУ ХК нь "Alkaline" нэртэй шүлтлэг, эрдэст усыг зах зээлд шинээр гаргаж байгаа юм байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж, Компанийн цахим хаяг
Түлхүүр үг:
MSE
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Ga****
1 жилийн өмнө
Huvitsaa sonirhoj bna oilgolt uguuch
0
0
Сэтгэгдэл үлдээх
санал болгох мэдээ