MMC-ийн борлуулалт тоо хэмжээ болон үнийн дүнгээр 3 дахин өслөө.
ГОЛ ӨНЦӨГ:
- Mongolian Mining Corporation (MMC) бондынхоо 5.95%-ийг эргүүлэн татлаа.
- 2022 оны тайлан гарч MMC-ийн борлуулалт тоо хэмжээ болон үнийн дүнгээр 3 дахин өссөн байна.
2022 оны тайлан гарч MMC-ийн борлуулалт тоо хэмжээ болон үнийн дүнгээр 3 дахин өслөө.
Ковид 19 цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчдын гаргасан шийдвэр "Гашуунсухайт" боомтоос "Ганц мод" хоорондох нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж байсан. Харин 2022 онд хилээр нэвтрэх нүүрс тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Ковидын өмнөх түвшинд эргэж ирлээ.
2022 онд тус боомтоор нийт 136,534 нүүрс тээврийн автомашин нэвтэрсэн нь өмнөх онтой харьцуулахад 141%-иар өссөн үзүүлэлт байлаа. Үүний нөлөөгөөр ММС-ийн борлуулалт тоон болон үнийн дүнгийн хэмжээгээр өмнөх жилээс ойролцоогоор 3 дахин өссөн эерэг нөлөөлөл гарчээ.

Хэрэв та долларын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/1565614
Mongolian Mining Corporation (MMC) бондынхоо 5.95%-ийг эргүүлэн татлаа.
2023 оны 3 сарын 15 нд “Mongolian Mininig Corporation” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо . Энэхүү хуралаар 2024 онд төлөгдөх бондынхоо 5.95% буюу 26.2 сая ам.долларын бондыг эргүүлэн худалдаж авснаа мэдэгдэв . Ингэснээр 350.2 сая ам.долларын бондын эргэн төлөлт үлдээд байгаа бөгөөд цаашид дахин эргүүлэн худалдан авах эсэх нь тодорхойгүй болохыг “Mongolian Mining Corporation” компани мэдээллээ .

MMC бонд нь жилийн 9.25 хувийн хүүтэй, жилд хоёр удаа хүүгээ төлдгөөрөө онцлогтой ам.долларын бонд юм. Анх 2019 онд нийт 440 сая ам.долларыг Олон Улсын зах зээл дээрээс амжилттай татан төвлөрүүлсэн ба нэгж бондын нэрлэсэн үнэ нь 1,000$-оор гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар ханш 92.25 ам.доллартай байна. Энэ нь ханшийн зөрүү дээр купоны хүүгийн эргэн төлөлтийг нэмээд хүүгийн өгөөж нь 18% болж байна.
Хэрэв та долларын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/1565614
Шууд холбогдох утас: 94002137
Түлхүүр үгс:
Ам.доллар
Таван Богд Капитал
бонд
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх