АНУ-ын зах зээл: Microsoft-н хувьцаа яагаад унав? ирээдүйд яах вэ?

2026 он 2 сар 4 өдөр
206
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Компанийн нийт орлого болон EPS хүлээлтийг эвдлээ.
  • Гэвч хөрөнгө оруулагчид доорх 3 шалтгааны улмаас MSFT-г заржээ.
  • Томоохон санхүүгийн байгууллагуудаас зөвлөмж, байр сууриа илэрхийлэв.

Санхүүгийн тайлан хүлээлт эвдэв

Өнгөрсөн Лхагва гарагт Microsoft-с 2025 оны 12-р сарын 31-ээр дуусгавар болсон 2026 оны II улирлын тайлангаа танилцууллаа. 

Компанийн нийт орлого болон EPS харгалзан $81.27 тэрбум ам.доллар, $4.14 гарлаа. Энэ нь шинжээчдийн нийт орлого болон EPS-н хүлээлт болох $80.27 тэрбум ам.доллар, $3.97-г давсан сайн үзүүлэлт байлаа.

Яагаад хувьцааны ханш унав?

Шалтгаан #1: Хөрөнгө оруулагчдын хувьд AI зах зээлд тэргүүлэгч байр суурьтай Microsoft-н тайлан дээр арай өөр хүчин зүйлс дээр ач холбогдол өгч, ашиг орлого хүлээлтийг эвдсэнийг үл тоолоо. Тодруулбал үүлэн үйлчилгээний Azure сегментийн орлого II улиралд 39% өссөн нь StreetAccount-н хүлээлт 39.4%-с үл ялиг бага гарав. Уг сегментийн өсөлт I улиралд 40% байжээ.

Нөгөө талаас Microsoft-н Azure-н өсөлт 38% нь маш өндөр үзүүлэлт хэдий ч хөрөнгө оруулагчид илүү их өсөлтийг хүлээжээ. Басхүү AI-н асар их хөрөнгө оруулалт эргээд өгөөжөө өгч чадах эсэхийг Azure-н өсөлтийн трендээр хөрөнгө оруулагчид тест хийсэн гэж болно. Гэхдээ зөвхөн Azure-н гүйцэтгэлээр AI зах зээлийг бүхлээр дүгнэх нь оновчтой эсэх тодорхойгүй.

Шалтгаан #2: Microsoft-н санхүүгийн түрээс болон хөрөнгө оруулалтын зардал /capex/ $37.5 тэрбум гарч YoY+66% өсжээ. Уг дүн нь үйл ажиллагааны мөнгөн урсгал $35.7 тэрбумыг давсан буюу “олохоосоо илүүг хөрөнгө оруулсан”-ыг илтгэв. Хөрөнгө оруулагчид “энэ их зардал хэзээ өгөөжөө өгөх вэ?” хэмээн эргэлзсэн нь лавтай. 

Шалтгаан #3: Microsoft-н зүгээс дотоодын бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, инновацад (R&D) илүү их нөөцөө ашигласан гэв. Өөрөөр хэлбэл дотоодын AI төслүүдийг #1-рт тавьж, Azure-т ноогдуулж буй хүчин чадал, нөөцийг #2-рт тавьсан. Хэрэв тэгээгүй бол илүү их өсөж болох байсан Azure-н эрэлт өндөр байсан хэмээн тайлбарлав. Энэ нь нэг талаасаа эерэг сонсогдож буй хэдий ч нөгөө талаараа Microsoft-с “Бид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ харилцагчдын нийт эрэлтийг бүрэн хангахын оронд амжилттай болох эсэх нь тодорхойгүй AI төслүүд дээр илүү төвлөрч, мөрий тавилаа” гэж ойлгогдож болохоор байв. 

Шинжээчид юу гэж харж байна?

Piper Sandler:Хөрөнгө оруулалтын банкнаас хөрөнгө оруулагчид “overreact” хийж байна, Microsoft бол AI-н томоохон тоглогч, ялагч гэв. Piper Sandler-н шинжээч Fitzsimmons-с “AI-н эрэлт 2026, 2027 онуудад эрчимжинэ. Энэ нь AI-н гол тоглогч Microsoft-н орлогыг нэмэгдүүлнэ. Бид Microsoft-г цэвэр AI ялагч гэх харж байна. Энэ удаагийн уналтаар бид худалдан авах ёстой” гэв. Тэдний зүгээс “overweight” зөвлөмж өгч, ханшийн зорилтоо $600 дээр тогтоов.

Barclays: Хөрөнгө оруулалтын банкны шинжээч Raimo Lenschow-с “Ихэнх хөрөнгө оруулагчид Microsoft-н бизнесийн эрүүл мэнд, мөн Microsoft-н AI-н гүйцэтгэлийг зөвхөн Azure-р төлүүлж дүгнэлээ. Түүнчлэн менежментийн зүгээс Microsoft 365 Co-Pilot гэх мэт өндөр маржинтай, хиймэл оюуны R&D төслүүд дээр анхаарч, Microsoft Azure-н сегментийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэхгүй гэдгээ ойлгууллаа.”

Bernstein: Олон улсын хөрөнгийн менежмент, судалгааны компанийн шинжээч Mark L.Moerdler-с “Менежментийн зүгээс энэ улиралд эсвэл ирэх хэдэн улиралд хувьцааны ханшийг өсгөх богино хугацааны эерэг нөлөөллөөс илүүтэйгээр компанийн урт хугацааны шийдвэр гаргасан гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгох хэрэгтэй.” гэв.

Wells Fargo: АНУ-н дөрвөн том банкны нэгээс Microsoft-н хувьцаан дээр “overweight” үнэлгээ өгч “AI-н тэргүүлэгч, өрсөлдөөн ихтэй зах зээл дээрх хүчирхэг суурь” нь хувьцааны бодит үнэ цэн өндөр байхыг зөвтгөнө гэв.

Одоогийн байдлаар 60 шинжээчдээс 57 нь худалдан авах зөвлөмж өгч, дундаж зорилтот ханш $600 орчим дээр байна.

Microsoft-н ханш өчигдөр $411.21 дээр хаагджээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)