ЛЭНДМН ББСБ БОНД ГАРГАНА

Өчигдөр буюу 2021.11.25-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар ЛэндМН ББСБ ХК-ийн нийтэд санал болгох нэгжийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 56,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. ЛэндМН ББСБ нь уг бондоор дамжуулан 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлж, зээл олголтын үйл ажиллагаандаа ашиглах юм байна.
ЛэндМН нь 2020 онд нэг жилийн хугацаатай, 5.0 тэрбум төгрөгийн “Лэнд бонд”-ыг гаргаж, энэ оны 6 дугаар сард эргэн төлөлтийг хийсэн бөгөөд мөн үүний дараа дахин 5.0 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгож, санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсэн туршлагатай юм. 2021 онд гаргасан уг бонд нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 14% хүүтэй, 2 жилийн хугацаатай, хагас жил тутамд хүү өгөх нөхцөлтэй гарсан юм.
Эх сурвалж: frc.mn
Түлхүүр үг:
lendmn
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх