2021 ОНЫ III УЛИРЛЫН БАЙДЛААР МОНОС ХҮНС ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ 91% ӨСЧ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ
Монос Хүнс ХК 2021 оны 3-р улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
- Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр “Эрүүл мэндийн шингэн хүнс-2” төслийн хүрээнд үйлдвэрийн байрыг өргөжүүлэхээр болов.
- Борлуулалтын орлого өмнөх оны тайлант үеэс 48% өсч 13.04 тэрбум төгрөгт хүрэв. Энэхүү өсөлтөд шингэн хүнсний бүтээгдэхүүний борлуулалт, тэр дундаа Экос усны борлуулалт өссөн нь нөлөөлсөн байна.
- Цэвэр ашиг тайлант хугацааны мөн үетэй харьцуулахад 91% өсч 1.3 тэрбум төгрөг, цэвэр ашгийн маржин 10.3% буюу өнгөрсөн оны мөн үеэс 2.4% өссөн үзүүлэлттэй байна.
Тайлангаас онцлон дүгнэвэл:
- Борлуулалтын орлого өмнөх оны тайлант үеэс 48% өсч 13.04 тэрбум төгрөг гарсан бол нийт ашиг 55% буюу 5.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Уг орлогын өсөлтөд шингэн хүнсний бүтээгдэхүүний борлуулалт өссөн, Ковид-19 цар тахлын улмаас дархлаа дэмжих эрүүл мэндийн бүтээгдэхүүний эрэлт огцом өссөнөөс үүдэн үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажиллаж улмаар нэгж бүтээгдэхүүний өртөг буурсан нь эерэгээр нөлөөлсөн байна.
- Компанийн цэвэр ашиг тайлант хугацааны мөн үетэй харьцуулахад 91% өсч 1.3 тэрбум төгрөг гарсан бол 2020 оны жилийн эцэстэй харьцуулахад 33% хувь өссөн үзүүлэлттэй байна. Цэвэр ашгийн маржин 10.3% буюу өнгөрсөн оны мөн үеэс 2.4% өссөн үзүүлэлттэй байна.
- Компани нь ирэх онд буюу 2022 онд “Эрүүл мэндийн шингэн хүнс-2” төслийн хүрээнд үйлдвэрлэлээ өргөжүүлэн барих төлөвлөгөөгөө ТУЗ-ийн шийдвэрээр хэлэлцэн баталсан байна.
Үйлдвэрлэл, үйл ажиллагаа:
- Үйлдвэрлэл өргөжин, шингэн хүнсний үйлдвэрлэл 71%, хуурай хүнсний үйлдвэрлэл 17% өссөн үзүүлэлттэй байна, улмаар нийт 215 ажлын байрыг бий болгон ажиллаж байна.
- Байгаль орчин, менежментийн бодлогын хүрээнд цэвэр усны хэрэглээг 51% хувь, цахилгааны хэрэглээг 52% хувь, дулааны хэрэглээг 31% тус, тус бууруулан ажилласан байна.
- Боомт, гаалийн үйл ажиллагаатай холбоотой сав баглаа боодлын татан авалт жирийн үеэс удааширч 60-90 хонож байна.
Компанийн үйл ажиллагаа тогтвортой өргөжиж буйтай холбогдон хөрөнгийн бирж дээр хугацааны ханш тогтмол өсөлттэй байгаа бөгөөд, өнөөдрийн хаалтын ханш 93.59 төгрөг байна. Тайлант үеийн байдлаар үнэ ашгийн харьцаа (P/E) 23.16 байна.
Эх сурвалж: Монос Хүнс ХК-ийн III улирлын тайлан
Түлхүүр үг:
MONOS FOODS
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх