ЭРДЭНЭ РЕСУРС “УЛААН” БОЛОН “ХАР МОРЬ “АЛТНЫ ШИНЭ НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ ТЭЛСЭЭР БАЙНА

2021 он 11 сар 11 өдөр
213
1

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн ХК (TSX:ERD; MSE:ERDN) нь 2021 оны 3-улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, эрдсийн нөөцийн шинэчилсэн тооцоолол болон Баян Хѳндий Алтны Тѳслийн (Баян Хөндий) хѳгжүүлэлтийн мэдээллээ танилцууллаа.

Онцлох тайлан, мэдээ:

• Өрөмдлөгийн үр дүнд Хөндийн Алтны дүүргийн (том алт агуулагч гидротермаль систем) Улаан болон Харь Морь тусгай зөвшөөрлийн талбай дахь алтны нөөц нь Баян-Хөндийн алтны нөөцийн эрдэсжилтийн хэмжээтэй ижил түвшинд байгааг олж тогтоосон байна.

• Баян хөндийгөөс баруун тийш 300 метрийн зайд орших Өмнөд Улаан дахь алтны шинэ нээлтийг өргөтгөн тогтоосон байна.

- Улаан өрөмдлөгийн үр дүнгээс онцолвол: 3.77 г/т алтны агуулга бүхий 40 метр ба 0.98 г/т алтны агуулга бүхий 92 метр

• Монгол Улсын Засгийн газраас Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Нарийвчилсан Үнэлгээ (DEIA)-г батлуулах өргөдлийг 2021 оны 10-р сарын 05-ны өдөр батлуулсан байна.

• Боловсруулах үйлдвэр ба уурхайн бусад дэд бүтцийн нарийвчилсан загварчлал, инженерчлэлийн ажил 90% гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх саруудаас үйл ажиллагаа эхлэх төлөвтэй байна.

• Монголын Хөрөнгийн Бирж дээр 2021 оны 10-р сарын 04-өөс 10-р сарын 8-ны өдрийн хугацаанд олон нийтээс 5.0 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүлэв.

Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааны ханш 858 төгрөг, Канадын хөрөнгийн бирж дээр 0.38 канад доллар байна.

Эх сурвалж: Компанийн вебсайт, 3-р улирлын тайлан

Түлхүүр үг:

ERDN

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

te****

4 жилийн өмнө

ww

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)