АНУ-ын зах зээл: Холбооны Нөөцийн Сангийн хурал эхэллээ
Гол өнцөг:
- Төрийн Сангийн нарийн бичгийн дарга мэдэгдэл хийснээр, банкны салбарын хувьцаанууд өсөлттэй арилжаалагдлаа
- Холбооны Нөөцийн Сангийн хурал эхэллээ
Өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 1%-иар буюу 316 нэгжээр өслөө. Харин технологийн салбарын NASDAQ индекс 1.6%-иар, S&P500 индекс 1.3%-иар тус тус өссөн байна.
Банкны салбарын эргэн тойронд
Банкны салбарын асуудал хүндрэх вий гэсэн айдас нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Засгийн Газар арга хэмжээ авахаа мэдэгдлээ. АНУ-ын Төрийн Сангийн нарийн бичгийн дарга, эдийн засагч Janet Yellen хэлэхдээ Засгийн Газар жижиг банкнуудыг дэмжих, туслахад бэлэн байгаагаа зарласан байна. Үүнтэй холбоотойгоор хүнд байдалд ороод байгаа First Republic Bank[NYSE:FRC]-ийн хувьцааны ханш 30 хувиар өслөө.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Мөн түүнчлэн АНУ-ын Bancorp [NYSE:USB], Comerica Inc [NYSE:CMA] болон KeyCorp[NYSE:KEY] зэрэг банкнуудын хувьцааны ханшууд 9 орчим хувийн өсөлт үзүүллээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Шинжээчийн дүгнэлт
Хоёр өдөр үргэлжлэх Холбооны Нөөцийн Сангийн хурал эхэллээ. Зах зээлийн бодлогын хүүгээ 0.25%-иар нэмнэ гэсэн хүлээлттэй байна. Хурлын шийдвэр Монголын цагаар 3-р сарын 23-ний өдрийн шөнийн 2 цагт зарлагдах болно. Хэрвээ бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлэх шийдвэр гаргавал зах зээлд уналтын тренд үргэлжлэх хандлагатай байна. Харин нэмэгдүүлэхгүй одоогийн байгаа түвшинд нь үлдээвэл зах зээл өсөлтийн чиг хандлагатай байх магадлалтай байна.
Түлхүүр үгс:
Таванбогд Капитал
Долларын хөрөнгө оруулалт
АНУ-ын зах зээл