Азийн зах зээл: Хонг Конгын хөрөнгийн зах зээл савлана
ГОЛ ӨНЦӨГ:
- “Hang Seng Volatility” индекс 31.09 нэгж хүртэл өсөж 2022 оны 12/11-нээс хойших хамгийн дээд түвшинд хүрэв.
- Hang Seng индекс даваа гарагийн хаалтын түвшнээс [дээш, доош] 9%-аар савлаж 17,295-20,706 нэгжийн хооронд арилжаалагдах магадлалтай байна.
АНУ болон Европын Холбооны орнуудын банкны салбар хямарч, Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэв.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Hang Seng хэлбэлзэл
Даваа гарагт “Hang Seng Volatility” индекс 31.09 нэгж хүртэл өсөж 2022 оны 12/11-нээс хойших хамгийн дээд түвшинд хүрэв. Тус индекс нь хөрөнгө оруулагчдын айдсыг хэмждэг бөгөөд тэд 2008 оны хямрал дахин ирэх магадлалтай гэж үзсэн. Ингэснээр тус индекс 2022 оны дундаж 25.8 нэгж, 2021 оны дундаж 20.8 нэгжийг тус тус давлаа.
Hang Seng индекс даваа гарагийн хаалтын түвшнээс [дээш, доош] 9%-аар савлаж 17,295-20,706 нэгжийн хооронд арилжаалагдах магадлал 68%-тай байна. Нөгөөтээгүүр SBC, AIA Group болон Alibaba Group Holding зэрэг компаниудын хувьцаа огцом савлаж буй нь индексэд нөлөөлсөн.
Шанхай дахь Everbright Securities-ийн шинжээч Zhang Yusheng “Дэлхийн даяар банкны салбараас үүдсэн тодорхойгүй байдал нүүрлэв. Зохицуулагчид тус салбарт дэмжлэг үзүүлсэн ч хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хүртэл хугацаа шаардлагатай. Цаашид Хонг Конгын хөрөнгийн зах зээл өндөр савлах магадлалтай гэв.”
Volatility индекс
Хэлбэлзлийн индекс буюу volatility индекс 2020 оноос хойш гурван удаа 40-н нэгжийг давсан. Эхнийх нь Covid-19 цар тахлын дэгдэлт, удаах нь АНУ-Хятад геополитикийн хурцадмал байдал, сүүлийнх нь Хятадын үл хөдлөхийн салбарын уналт зэрэг юм. Мөн Lehman Brothers дампуурсан өмнөх түүхийг сөхөж үзвэл Hang Seng Volatility индекс 104.29-н нэгжид хүрэх боломжтой байсныг Bloomberg онцолсон байна.
Шинжээчийн дүгнэлт
Барууны орнуудын банкны салбар хямарч хөрөнгийн зах зээлд тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. Хэрэв хувьцаа худалдан авахаар зорьж буй бол ногдол ашиг өндөр дүнгээр тогтмол төлдөг, ашгийн маржин өндөртэй, тогтвортой санхүүгийн үзүүлэлттэй компанийг сонговол эрсдэл бага байна.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Азийн зах зээл