Банк Реформер: Богд банкны ашиг 16%-р өсөж, ₮8 тэрбумд хүрсэн ч хувьцааны ханш IPO хийсэн түвшиндээ байна

2022 он 7 сар 7 өдөр
1533
1

ГОЛ ӨНЦӨГ

  • Богд банкны 2022 оны хагас жилийн цэвэр ашиг ₮8.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн гүйцэтгэлтэй гарсан ба үүнд хүүгийн орлого 57% өсөлт үзүүлсэн нь голчлон нөлөөлжээ.
  • Балансын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгө 45%, өөрийн хөрөнгө 57%, цэвэр зээл 62%-аар тус тус өссөн байна. 
  • Харин хувьцааны ханшид томоохон хөдөлгөөн гараагүй ба одоогийн байдлаар үнэ ашгийн харьцаа P/E=13.8x, үнэ дансны үнийн харьцаа P/B=1.46x байна.

     Өдөр бүр санхүүгийн тайлангаа гаргадаг ганцхан салбар нь банкны сектор бөгөөд арилжааны банкнууд улирал бүр санхүүгийн тайлангаа вэбсайтаараа дамжуулан хүргэдэг. Харин энэ удаад Богд банк хагас жилийн тайлангаа хамгийн түрүүнд танилцууллаа. 2022 оны эхний хагас жилд тус банкны цэвэр зээлийн багц 62%-аар өсөхийн зэрэгцээ чанаргүй зээлийн хувийг буурсан буюу 4.5%-аас 3.3%-д хүргэсэн байна. Харин ашгийн түвшин нэмэгдсэн хэдий ч нөгөө талдаа өөрийн хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотой өөрийн хөрөнгийн өгөөж 10.6% болж буурлаа.

    Ийнхүү компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (₮2,540) ханштай ойролцоо түвшинд байгаа ба өнгөрсөн хугацаанд 1,920 хүртэл унаад эргэн өсөж, ₮2,469 дээр ирээд байна. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, орлого ашиг нэмэгдэж байхад анхны үнэ дээрээ байгаагаас харахад хөрөнгө оруулагчдын хувьд илүү сонирхох нөхцөл бүрдэж байна.

   Богд банкны II улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 57% өсөлттэй байсан нь өндөр өсөлт байлаа. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 30% өссөнд энэ онд бодлогын хүү огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны мөн үеэс 5 нэгж хувиар буурчээ. (RoaE: дундаж өөрийн хөрөнгөөр тооцов) 

    Богд банк нь банкны салбарт активын 0.9 хувийг бүрдүүлдэг банк хэдий ч балансын үзүүлэлтүүдийн хувьд өндөр өсөлттэй гарчээ. Жишээлбэл, цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 62% өссөн харьцангуй өндөр үзүүлэлт юм. Цэвэр зээл жилд дунджаар 2 дахин өсөж байгаа ба зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 3.3% болж буурснаас харахад зээлийн чанар сайн байгааг илтгэж байна. Нийт хөрөнгийн хувьд 2018 оноос хойш өсөлттэй байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 45 хувиар өссөн байна. Үүнд хөрөнгө оруулалт болон зээлийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Сүүлийн 5 жилийн дундаж өсөлт нь 46% байна.

    Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 39% байгаа нь бусад банкнуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкнууд хангалттай хангаж ажиллаж байна.

БАНКНЫ САЛБАРЫН ТУХАЙ

   Ерөнхийдөө цар тахлын үед авч хэрэгжүүлсэн мөнгө болон сангийн зөөлөн бодлого нь банкны салбарын санхүүгийн үзүүлэлтэд бүхэлд нь эерэг нөлөө үзүүлээд байна. Банкнуудын нийт зээлийн үлдэгдэл 2021 онд өмнөх жилтэй харьцуулахад 21.3% өсөж, 20.7 их наяд төгрөг болсон байна. өмнөх оны мөн үеэс хувийн байгууллагын зээл 23.8 хувиар өсөж 9.8 их наяд төгрөгт, иргэдийн зээл 21.8 хувиар өсөж 10.4 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн 1.5 их наяд төгрөг буюу 7.3% нь гадаад валютаар илэрхийлэгдсэн зээл, үлдсэн 92.7% нь төгрөгөөр олгогдсон зээл байна. ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өсөж 5.6 их наяд төгрөгт хүрсэн байна.

   2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 104,364 зээлдэгчийн 5,654.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 14.9% байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 76.0 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.3 хувь нь банкнуудын өөрийн эх үүсвэрээр, 2.7 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байна. 

   2021 оны жилийн эцсийн байдлаар банкны нийт актив 40.9 их наяд төгрөгт хүрж, өнгөрсөн оноос 12% өссөн үзүүлэлттэй байна. Хадгаламж өмнөх оноос 6.6%-аар, харилцахын үлдэгдэл 41% хувиар өссөн байна. Цаашилбал, төгрөгийн хадгаламж 23% өсөж харин гадаад валютаар илэрхийлэгдэх хадгаламжийн хэмжээ 10% буурсан байна. 

БОГД БАНКНЫ ТУХАЙ

   Богд банк нь 2014 онд байгуулагдсан хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж банкны салбарт өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өдгөө 56,000 гаруй харилцагч, 170 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотод 9, Эрдэнэт хотод 1 салбартай. 

   Богд банк нь Монголын банкны салбарт хийгдэж буй реформтой холбоотойгоор хамгийн анхны банкны IPO хийж, нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэгжийн 2,540 төгрөгөөр нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33.2 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирж, татан төвлөрүүлэх зорилтот дүнгээс 4.6% давсан үзүүлэлт болсон юм. Хувьцааны ханш харьцангуй тогтмол байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны хаалтын ханш ₮2,469 төгрөг байна.

Энэ оны эхний хагас жилд “Богд банк” ХК нь санхүүгийн голлох үзүүлэлтүүдээ эрс сайжруулснаас гадна харилцагчдадаа зориулсан хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлжээ. Тухайлбал, Corporate Gateway үйлчилгээг бий болгосноос гадна Prime, Prime Reserve кредит картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна. Мөн хугацаатай хадгаламжийнхаа хугацааг сонгох боломжийг бүрдүүлжээ.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   Богд банкны 2022 оны хагас жилийн гүйцэтгэлээр орлого 57%, ашиг 16% өссөн хэдий ч хувьцааны ханш нь анх IPO хийсэн үетэй харьцуулахад 2.8%-аар буурсан үзүүлэлттэй байна. Ийнхүү хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=13.8x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дундаж үнэлгээнээс хямдхан байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=1.46x байгаа нь хурдацтай өсөж буй, хамгийн отгон арилжааны банкны хувьд боломжийн үнэлгээ юм. Харин бид цаашдаа тухайн банкны 2022 оны эцсийн гүйцэтгэл хэр байх, мөн тухайн үеийн ханш, зах зээлийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан дараа дараагийн дүгнэлтүүдийг хүргэх болно.

 

Хэрвээ та Банкнуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Богд банк

Банк Реформер

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Us****

3 жилийн өмнө

Зээлийн багцын чанар 3.3% гэдэг бол сайнгүй л байна даа.

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)