Дараагийн “ОЮУ ТОЛГОЙ”-н эрэлд #1

2023 он 3 сар 17 өдөр
1203
2

Монголд литийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тус компанийг  Али Хажи, Мэттью Вүүд нар 2017 онд үүсгэн байгуулсан.

Дэлхий дахин байгальд ээлтэй, ногоон хөгжил рүү хурдацтайгаар тэмүүлж байгаа нь цэнэг хураагуурын түүхийн эд тэр дундаа литийн эрэлт хэрэгцээг урьд өмнө байгаагүй ихээр бий болгоно гэсний үндсэн дээр тус компанийг үүсгэн байгуулжээ. 

Хувьцааны арилжаа

Хувьцааны тикер симболХаншТайлбар
1TSX-V:ION0.295$Торонто Хөрөнгийн Бирж
2FRAK:5YB0.198€Франкфуртын Хөрөнгийн Бирж
3OTCQB:IONGF0.21$Биржийн бус зах зээл

Яагаад Монголд гэж ? 

  • Монгол улсын уул уурхайн салбар ДНБ-ийн 20%, экспортын 80%-90%-г дангаараа бүрдүүлдэг. Уул уурхай, хөрөнгө оруулалтад ээлтэй, хурдацтай хөгжиж буй эдийн засагтай улс. 150 гаруй жилийн олборлолт, хайгуулын туршлагатай Монголд 10 гаруй жил амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа баг хамт олон. Монгол улс литийн нээж илрүүлээгүй хязгааргүй нөөц бололцоотой гэдгээрээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг.

Хийгдсэн ажлууд:

Литийн зах зээл

Цахилгаан автомашин, тээврийн хэрэгслийн борлуулалт 2040 он гэхэд 86 саяд хүрч баттерейн (цэнэг хураагуур) эрэлт 2000%-аар өсөх төлөвтэй байна. 2050 он гэхэд нийт нийлүүлэлтийн 26.4%-тай тэнцэхүйц хэмжээний литийг дахин боловсруулахаар төлөвлөсөн ч эрэлтийг хангахгүй байгааг доорх график үзүүлэлтүүдээс харах боломжтой.

Литийн хэрэглээ 

2010 болон 2021 оны литийн хэрэглээний харьцуулсан графикийг харцгаая. Баттерей буюу цэнэг хураагуурын гол түүхий эд болох литийн хэрэглээ 23%-74% хүртэл өссөн бол бусад бүх бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид зарцуулагддаг литийн хэрэглээ буурсан дүр зурагтай байна.

Литийн нөөц ба олборлолт

Дэлхий дээр нийт 86-аас 89 сая тонн литийн нөөц байгаа гэж үздэг бөгөөд үүнээс 21 сая тонн нь улс орнуудын нөөцөд байна. 2022 онд 130,000 тонн лити олборлогдсон нь зах зээл дээрх эрэлтийн ердөө 17.4% хангахад хүрэлцээтэй байна.

2022 оны байдлаар дэлхийд олборлолтоороо тэргүүлдэг 4 улс 125,200 тонн буюу нийт литийн олборлолтын 96.2% бүрдүүлж байгаа бол бусад улс орнууд ердөө 3.8%-г эзэлж байна.

Литийн үнэ $/тонн

Литийн тонн тутмын ханш 2010-аас 2016 оны хооронд 5180-8650 ам.долларын түвшинд тогтвортой арилжаалагдаж байсан бол эрэлт нэмэгдсэнтэй холбоотой үнэ өсөж 2018 онд 17000 ам.долларт хүрсэн. Эрэлтийг сааруулах зорилгоор нийлүүлэлт хийсэн нь дэлхийн литийн олборлолт 98%-д хүрч 2020 онд үнэ 8000 ам.доллар хүртэл буурахад нөлөөлөв. Гэвч 2021 оноос цэнэг хураагуурын голлох түүхий эд литийн боловсруулах зардал өндөр, нөөц багасаж, улс орнуудад нийлүүлэлтийн доголдол үүссэнээр 2 жилийн хугацаанд үнэ 77000ам.долларт хүрж  659% өссөн нь цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдэд эрэлтийг хангахад томоохон сорилт болж байв. БНХАУ-ын цэнэг хураагуурын металл үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг “Sinomine Resource” компаниас 2023 онд литийн үнэ буурах хандлагатай байна гэсэн мэдэгдлийг ТУЗ-ын дарга Ван Пинвей өгүүлж байсан бол өнгөрсөн 4 сарын хугацаанд оргил цэгээсээ -43.5% буураад байна. Гэсэн ч нийлүүлэлт болон эргэлт бага учир үнэ энэ түвшинд хадгалагдан үлдэх магадлалтай байгаа юм.

Төсөл хөтөлбөрүүд: ION energy компани Монгол улсад “Баавхай уул” болон “Ургах наран” литийн хоёр хайгуулын төслийг хэрэгжүүлж байна.

“Баавхай уул” төсөл:

Сүхбаатар аймаг дахь Баавхай уул нь  Хятад улсын хилээс 30км зайд байршилтай, дунджаар 426ppm – 811ppm (part per million) өндөр агууламжтай литийн уусмал илэрсэн, кали магни болон бусад элементүүдийн харьцаа үзүүлэлт бага бөгөөд олборлоход хялбар, зардал бага, газар зүйн давуу талтай, бүх өрөмдлөгийн үр дүнд их хэмжээний литийн агууламж илэрсэн 80 гаруй мянган га талбайг хамарсан төсөл хөтөлбөр юм. 

Хятад улс нь дэлхийн литийн цэвэршүүлэлтийн 80%, дэлхийн литийн хэрэглээний 53%, дэлхийн баттерей үйлдвэрлэлийн 73%, зах зээлийнхээ 56%-г дангаа бүрдүүлдэг литийн зах зээлийн хувьд №1 улс гэдгээрээ онцлог.

“Ургах наран” төсөл

Баавхай уулаас баруун хойд зүгт 150км зайд Дорноговь аймагт байрлах “Ургах наран” нь өмнө зүгийн говийн бүсэд байршилтай, байгаль газар зүйн хувьд дэд бүтцээр баялаг хуурайшил ихтэй газар нутаг юм. 

ION energy компани “Ургах наран” төслийн хувьд 29770 га талбайн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд өндөр хэмжээний литийн уусмал (918мг/л) илэрсэн нь одоогоор Монгол улсад илрээд байгаа хамгийн өндөр чанартай литийн уусмал болоод байна.

Та бүхэнд ION energy компанийн Гүйцэтгэх захирал болон зөвлөхүүдийн ярилцлагаас хүргэж байна.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Ion energy

Оюу толгой

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)