АНУ-ын зах зээл: Банкны салбарын хямрал намжсан уу, хөрөнгийн зах зээл цаашид яах бол?
Гол өнцөг:
- АНУ-ын томоохон банкнууд First Republic Bank-д хадгаламж байршуулж дампуурлаас аварлаа.
- Банкны салбарын үймээн намдсанаар хөрөнгийн зах зээл сэргэлт үзүүллээ.
Өнгөрсөн Пүрэв гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 1.2%-иар буюу 371 нэгжээр өслөө. Харин технологийн салбарын NASDAQ индекс 2.5%-иар өссөн бол, S&P500 индекс 1.8%-иар өссөн байна.
Онцлох хувьцаа
Goldman Sachs, Morgan Stanley, JPMorgan Chase, Citigroup зэрэг томоохон банкнууд First Republic Bank[NYSE:FRC]-д хэдэн тэрбум долларын хадгаламж байршуулахаа зарласан байна. Үүний тусламжтайгаар нэг өдрийн өмнө зээлжих зэрэглэл нь буураад байсан тус банкны санхүүгийн үзүүлэлт сайжирсан бөгөөд хувьцааны ханш 10%-ийн өсөлт үзүүллээ.
Тодруулбал Bank of America, Citigroup, JPMorgan Chase болон Wells Fargo нар тус бүрдээ “First Republic Bank”-д 5 тэрбум ам.доллар байршуулна гэдгээ мэдэгдсэн байна. Харин Goldman Sachs, Morgan Stanley банк тус бүр 2.5 тэрбум ам.доллар байршуулахаа мэдэгдлээ. Ингэснээр нийт 30 тэрбум ам.долларын хадгаламж төвлөрүүлэхээр болсон байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Credit Suisse [NYSE:CS] банкны хувьд нэгхэн өдрийн өмнө Саудын Үндэстний Банк цаашид санхүүжилт олгохгүй хэмээн шийдвэр гаргаснаар дампуурлын ирмэгт ирээд байсан. Гэвч тус банканд Швейцарын Үндэстний Банк 54 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноор дампуурах аюулаас хамгаалагдлаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Бодлогын хүүгийн хүлээлт
Олон хоног үргэлжилсэн банкны салбарын үймээн самууны дараа харьцангуй тайван байдал тогтож, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгснөөр голлох индексүүд өсөлттэй арилжаалагдлаа. Харин бодлогын хүүгийн хувьд бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөх магадлал нэг өдрийн дотор 50%-иас 82% болж өссөн бол бодлогын хүүгээ одоогийн байгаа түвшинд нь үлдээх магадлал 18%-тай байна.
Шинжээчийн дүгнэлт
Өнгөрсөн долоо хонгийн Пүрэв гаригт эхэлсэн АНУ-ын банкны салбарын үймээн самуун намжиж байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг мэдээ боллоо. Цаашид банкны салбар сэргэх эсэх, мөн Холбооны Нөөцийн Сангийн хурлын дараа ямар шийдвэр гаргах нь хөрөнгийн зах зээлийн шинэ чиглэлийг тодорхойлох болно.
Түлхүүр үгс:
Таванбогд Капитал
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт