Өнөөдөр Монголд: Төсвийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 29.8%-аар буурчээ

2023 он 3 сар 17 өдөр
112
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • Төсвийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 29.8%-аар буурчээ
  • 2023 оны 1-р сард 183.6 сая ам.долларын зэсийн баяжмал экспортолжээ

Төсвийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 29.8%-аар буурчээ

   2023 оны хоёрдугаар сард улсын нэгдсэн төсвийн орлого гурван их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, 318.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Харин улсын төсвийн зарлага 2.8 их наяд төгрөг болсноор төсвийн тэнцэл 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Төсвийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.8 хувиар буурчээ.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956 

2023 оны 1-р сард 183.6 сая ам.долларын зэсийн баяжмал экспортолжээ

   2023 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 183.6 сая ам.долларын 110.6 мян.тн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 7.9 сая ам.доллар буюу 4.5 хувь нэмэгдсэн байна. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон. Экспортын гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг нээгдэж, хилийн нөхцөл байдал сайжирч, эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж эхлээд байна.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/756956 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Төсвийн тэнцэл

Зэс

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)