Азийн зах зээл: Хятадын банкны салбар ба эдийн засаг

2023 он 3 сар 16 өдөр
766
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • БНХАУ-ын эдийн засгийн тоо мэдээ хүлээлтээс бага гарлаа.
  • Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ өсөж, үнэлгээ буурах магадлалтай байна. 

Үнэлгээний Moody’s агентлаг БНХАУ-ын банкны секторын үнэлгээг буурууллаа. Бээжингийн эрх баригчид цар тахлын хөл хориог сулруулсан ч эдийн засаг сэргэхэд хугацаа шаардлагатай. 

БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт 

БНХАУ өнгөрсөн онд эдийн засгийн 5.5%-ийн өсөлтийн зорилгодоо хүрч чадаагүй [2022 онд ДНБ 3%-аар өссөн]. Энэ нь өндөр халдварлах чадамжтай “Covid-19 Omicron” хувилбар болон долдугаар сараас даамжирсан үл хөдлөхийн хямралаас болсон. Улмаар Хятадын эрх баригчид гурван жил үргэлжилсэн цар тахлын хөл хориог сулруулж улсын хилээ нээсэн билээ. Харин одоогийн эдийн засгийн нөхцөл байдал нь цар тахлыг сулруулж байх үеийн хүлээлтэд хүрэхгүй байна. 

Энэ оны эхний хоёр сард “Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” өмнөх оны мөн үеэс 2.4%-аар [шинжээчдийн таамаглал 2.6%] “жижиглэн худалдаа” 3.5%-аар [таамаглал 3.5%] “Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт” 5.5%-аар [таамаглал 4.4%] тус тус өссөн.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Банкны салбар 

Moody's агентлагийн зүгээс 11-р сард Хятадын банкнуудын хувьцааг “тогтвортой” гэж үнэлсэн ч энэ удаа үнэлгээг бууруулсан. Шалтгаан нь Хятадын эрх баригчид эдийн засгаа сэргээхээр банкны салбарт ихээхэн шахалт үзүүлж буйтай холбоотой. Мөн 2022 онд Банкны салбарын хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 10.8%-аар өссөн бөгөөд энэ онд ч мөн адил өндөр хувиар өсөх хүлээлттэй байна. Ингэснээр банкнуудын ашигт ажиллагаа болон эрсдэлгүй хөрөнгийн хэмжээ мөн буурах талтай. Хугацааны хувьд дараагийн 12-18 сар энэхүү тодорхой бус байдал үргэлжлэх хүлээлттэй байна. 

Шинжээчийн дүгнэлт 

БНХАУ-ын банкны секторын хувьцаанууд бодит үнэ цэнээсээ доогуур арилжаалагдаж байна. Мөн төрийн хөрөнгө оруулалттай томоохон банкнууд өндөр ногдол ашгийг ам.доллароор тараадаг. Тухайлбал ICBC банк жилдээ нэг удаа [7-р сарын үед] ногдол ашиг тараадаг бөгөөд ногдол ашгийн өгөөж ойролцоогоор 8.5%-тай байна. 

Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)