АНУ-ын зах зээл: Банкны салбар хүнд байдалд орсоор байна

2023 он 3 сар 16 өдөр
196
0

Гол өнцөг:

  • Швейцарын томоохон хөрөнгө оруулалтын банк дампуурах магадлалтай байна. 
  • “First Republic Bank”-ны зээлжих зэрэглэлийг буурууллаа. 

Өнгөрсөн Лхагва гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.9%-иар буюу 280 нэгжээр уналаа. Харин технологийн салбарын NASDAQ индекс 0.1%-иар өссөн бол, S&P500 индекс 0.7%-иар унасан байна.

Банкны салбарын хямрал үргэлжилсээр

Credit Suisse Group[NYSE:CS] банкны хувьцааны ханш 14%-иар буурлаа. Тодруулбал тус Швейцарын банкны хамгийн том дэмжигч болох Саудын Үндэстний Банк цаашид Credit Suisse банканд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй хэмээн зарласан байна. Тус мэдэгдлийн дараа ханш огцом уналт үзүүлж 30%-иар унасан. Гэвч Швейцарын Үндэстний Банк тус асуудлыг арилгахын тулд шаардлагатай тохиолдолд Credit Suisse Group-т хөрвөх чадвартай болоход нь туслахаа амласан байна. Тус амлалтын дараа хувьцааны ханш өсөлт үзүүллээ.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

АНУ-ын банкны салбарын хямралтай тэмцэж буй энэ үед Credit Suisse Group-ийн энэхүү асуудал нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлж байна.

Банкны үнэлгээг буурууллаа

АНУ-ын зээлийн үнэлгээний агентлаг болох S&P Global нь хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас First Republic Bank[NYSE:FRC] банкны зээлжих чадварыг A-ээс BB+ болгож бууруулсан байна. Үүнтэй холбоотойгоор тухайн банкны хувьцааны ханш 20 гаруй хувиар уналаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/ 

Шинжээчийн дүгнэлт

Холбооны Нөөцийн Сан банкны салбарын хямралын зогсоохын тулд хичээж ажиллаж байгаа ч хямрал үргэлжилсээр байна. Бодлогын хүүгээ 0.25%-иас өсгөх магадлал болон өсгөхгүй байх магадлал 50%-тай байна.

Түлхүүр үгс:

Долларын хөрөнгө оруулалт

АНУ-ын зах зээл

Таванбогд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)