АНУ-ын зах зээл: Хөрөнгийн зах зээл өслөө

2023 он 3 сар 15 өдөр
137
0

Гол өнцөг: 

  • Инфляцын түвшин хүлээлтийн дагуу гарлаа 
  • Банкны салбарын хувьцаанууд сэргэж байна

Өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 1.1%-иар буюу 336 нэгжээр өслөө. Харин технологийн салбарын NASDAQ индекс 2.1%-иар, S&P500 индекс 1.7%-иар тус тус өссөн байна.

Инфляцын түвшин болон бодлогын хүү 

Өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын инфляцын түвшин зарлагдлаа. Тодруулбал эдийн засагчид инфляцыг 6%-тай гарна гэсэн хүлээлттэй байсан бөгөөд хүлээлтийн дагуу 6% гарлаа. Инфляцын түвшин нь 6.4%-иас 6% болж буурсан нь зах зээлд эерэг нөлөөг үзүүлж, зах зээл өслөө. 

Энэхүү мэдээ нь хөрөнгө оруулагчдыг ирэх долоо хоногт болох Холбооны Нөөцийн Сангийн хурлаар бодлогын хүүгээ бага хувь хэмжээгээр өсгөх эсвэл өсгөхгүй одоогийн түвшинд нь хадгалах болно гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

“CME group”-ийн FedWatch Tool-ээс ихэнх арилжаачид бодлогын хүүгийн таамаглалыг хардаг билээ. Тус таамаглалаас харвал бодлогын хүүгээ өсгөхгүй байх магадлал 21%-тай байгаа бол 0.25%-иар нэмэгдүүлэх хүлээлт 79%-тай байна.

Онцлох хувьцаа

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт АНУ-ын томоохон банкнуудын нэг болох SVB Financial Group[NASDAQ:SIVB] 1.8$ тэрбумын алдагдалд орсон гэдгээ зарласан бөгөөд хувьцааны ханш 60% унаж Санхүүгийн Зохицуулах Хорооноос тухайн компанийн хувьцааны арилжааг хүчээр зогсоосон билээ. Үүнтэй холбоотойгоор банкны салбарын хувьцаанууд унаад байсан бол Инфляцын мэдээ сайн гарснаар банкны салбар сэргэлт үзүүлж байна. Тодруулбал KeyCorp[NYSE:KEY] 7%-иар, Comerica Inc [NYSE:CMA] 4%, PacWest Bancorp[NASDAQ:PACW] 34%-иар, First Republic Bank [NYSE:FRC] 27%-иар тус тус өсөлт үзүүлээд байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/ 

АНУ-ын томоохон Сошиал компаниудын нэг Meta platforms[NASDAQ:META] дахин 10’000 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргалаа, үүний улмаас тухайн компанийн хувьцааны ханш 7% өссөн байна.

Шинжээчийн дүгнэлт

АНУ-ын инфляц сайн гарснаар зах зээлд сэргэлт эхэлнэ гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна. Гэвч гуравдугаар сарын 22-ний өдөр гарах Бодлогын хүүгийн шийдвэрээс хөрөнгийн зах зээлийн дараагийн чиг хандлаг тодорхойлогдох юм.

Түлхүүр үгс:

Таванбогд Капитал

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)