АНУ-ын зах зээл: Эдийн засгийн хямрал болох уу

2023 он 3 сар 14 өдөр
1148
0

Гол өнцөг:

  • Банкны салбарын хямрал үргэлжилж, хэд хэдэн томоохон банкнуудын хувьцааны ханш унасаар байна. 
  • Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгийн өсөлтөө зогсоох болов уу?

Өнгөрсөн Даваа гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.3%-иар буюу 90 нэгжээр уналаа. Харин технологийн салбарын NASDAQ индекс 0.5%-иар, S&P500 индекс 0.1%-иар тус тус унасан байна.

Банкны салбар 

АНУ-ын банкны салбар дахь хямрал үргэлжилсээр байна. Хөрөнгө оруулагчид банкны салбарын хямралтай холбогдуулан Холбооны Нөөцийн Сан[ХНС] бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй гэсэн хүлээлттэй байгаа. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын засгийн Газрын бондын өгөөж огцом буурч 2 жилийн хугацаатай бондын өгөөж 5%-иас 4% боллоо. Харин 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4%-иас 3.5% болж буурчээ.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Томоохон банкнуудын нэг болох Goldman Sachs банкны шинжээчид “Банкны системд тулгамдаж буй асуудлыг иш татан, ХНС 3 дугаар сарын 22-ний өдөр болох хурлаар бодлогын хүүгээ өсгөхгүй, одоогийн түвшинд нь барина хэмээн үзэж байгаагаа” илэрхийллээ.

First Republic Bank [NYSE:FRC], JPMorgan Chase & Co[NYSE:JPM], Bank Of America [NYSE:BAC] болон Citigroup [NYSE:C] зэрэг банкнуудын хувьцааны ханш уналттай байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/ 

Шинжээчийн дүгнэлт 

Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ өндөр хувь хэмжээгээр өсгөж магадгүй талаарх таамаглал нь банкны салбарын хямралын өмнөхөн яригдаж байсан билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт SVB банк хямралын нөхцөл байдалд буйгаа зарлаад байна. Бодлогын хүүгээ өндөр хувь хэмжээгээр нэмэгдүүлбэл цаашид эдийн засгийн хямрал ирэх боломжтойг дурдах хэрэгтэй. Өнөөдөр буюу Мягмар гаригт гарах АНУ-ын хоёрдугаар сарын инфляцын тайлан мэдээ хэрхэн гарах нь чухал суурь нөхцөл болоод байна.

Түлхүүр үгс:

Таванбогд Капитал

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)