Өнөөдөр биржид: 1.7 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдлээ
ГОЛ ӨНЦӨГ
- TOП20 индекс 2025 оны эхнээс 10.3%-аар өсөж 55,019.8 нэгж болов.
- A/D Line долоо хоногт -159 → -133 болж 26 нэгжээр огцом өсөлт үзүүллээ.
- Өнөөдөр GLMT хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлж 963.3 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- Энэ өдөр багцын арилжаанд INV, RMC хувьцаанууд 1.1 тэрбум төгрөгөөр арилжигдсан байна.
- “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 36.5%-ийн өсөлт үзүүлэв.
ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
TOП20 индекс 55,019.8 нэгж болсон нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.9%-аар өссөн үзүүлэлт байлаа. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол өсөж 1,073,000 төгрөг болох байжээ.
Advance-Decline Line (A/D Line) нь өсөх чиглэлтэй үргэлжилж байна, өмнөх долоо хоногийн Мягмар гарагтай харьцуулахад 26 нэгжээр огцом өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь өсөж буй болон буурч буй хувьцааны тооны зөрүүг илэрхийлдэг бөгөөд зах зээлд ханшийн өсөлт үргэлжлэх хандлагатай байна.
ХАМГИЙН ХАМГИЙН...
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Хөвсгөл хүнс ХК, Дархан гурил тэжээл ХК, Тандэм инвэст ББСБ ХК, Ар баянхангай ХК болон Тэнгэрлиг медиа групп ХК -ууд байсан ба өсөлт нь 14.8%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзлээ.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Монгол дизель ХК, И Эс Жи Файнанс ХК, Монгол савхи ХК, Сэндли ББСБ ХК болон Өндөрхаан ХК -ууд байсан ба бууралт нь 7.1%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?
БАГЦЫН АРИЛЖАА
ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ
Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987
Түлхүүр үг:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


