АНУ-ын зах зээл: Intel-н $5 тэрбум ам.долларын хувьцааг Nvidia худалдаж авлаа.

2025 он 12 сар 30 өдөр
89
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Intel-н $5 тэрбум ам.долларын хувьцааг Nvidia худалдаж авлаа.
  • AI чипний старт-ап Groq-д Nvidia $20 тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ.
  • Өчигдөр АНУ-н зах зээл уналттай арилжаалагдлаа.

Өчигдөр “S&P 500”, “NASDAQ 100”, “Dow Jones” индексүүдийн фьючерс ханш харгалзан -0.35%, -0.47%, -0.49% -н уналттай хаагджээ. 

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

NVIDIA & INTEL

Даваа гарагт Nvidia-с Intel-н $5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хувьцааг худалдаж авснаа мэдэгдлээ. Өнгөрсөн IX сард Nvidia-с Intel-н нэгж хувьцааг $23.28-р худалдаж авах хэлэлцээр хийсэн тухай мэдэгдэж, зах зээлийг шуугиулж, Intel-н хувьцааны ханш өсөхөд нөлөөлж байсан.

Тэгвэл уг хэлэлцээрийн дагуу дэлхийн хамгийн үнэ цэнтэй Nvidia компани Intel-н 214.7 сая ширхэг хувьцааг хаалттай байдлаар $5 тэрбум орчим ам.доллароор худалдан авчээ. 

NVIDIA & GROQ

Өндөр хүчин чадалтай хиймэл оюуны чип зохион бүтээгч, 9 настай, старт-ап “Groq” компанитай $20 тэрбумын онцгой бус лицензийн гэрээг Nvidia үзэглэв. Өнгөрсөн Лхагва гарагт Groq-с “Манай inference технологи буюу сургагдсан AI загварыг бодит орчинд ашиглах технологийн лицензийг Nvidia худалдаж авах гэрээ хийлээ. Уг гэрээний дагуу Groq-н үүсгэн байгуулагч, CEO Jonathan Ross, компанийн ерөнхийлөгч Sunny Madra болон бусад удирдлагын багын гишүүд Nvidia-д нэгдэж, Nvidia-д уг лицензлэгдсэн технологийг сайжруулж, өргөн хүрээнд ашиглах боломжтой болгоход тусална” хэмээн блог постоор мэдэгджээ.

Уг хэлэлцээр нь Nvidia-н хамгийн том дүнтэй хэлэлцээр болжээ. Хамгийн сүүлд 2019 онд Израйлын чип хөгжүүлэгч Mellanox-г $7 тэрбумаар худалдаж авсан түүхтэй.

Nvidia-н CEO Jensen Huang-с ажилчдадаа илгээсэн мейл захидалдаа “Бид Grok-н хариу үйлдэл өндөртэй чипүүдийг өөрсдийн AI экосистемд нэмж, платформын AI inference болон real-time хэрэглээний цар хүрээг тэлэхэд тустай.” хэмээн тайлбарлав. Басхүү “Бид Groq компанийн оюуны өмчийн лицензийг худалдан авч, чадварлаг ажилчдыг өөрсдийн багтаа нэмж буй хэдий ч Groq компанийг худалдаж аваагүй болно.” хэмээн бичжээ.

Шинжээчдийн зүгээс юу гэв?

Том хэлний загвар болон бусад AI загваруудад ашиглахад хариу үйлдэл /low latency/ сайтай, өндөр дамжуулах чадалтай /high throughput/ Groq-н inference технологи нь Nvidia-н өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ хэмээн Truist банкны шинжээчид хэлжээ. Truist –н шинжээч William Stein-ны зүгээс “Ялангуяа Google-н TPU чипний эсрэг өрсөлдөх чадвараа Nvidia сайжрууллаа. Учир нь Groq-н удирдах албан тушаалтан өмнө нь Google-н TPU-г хөгжүүлэхэд ажиллаж байсан туршлагатай” хэмээн тайлбарлав.

Google-н TPU чипийг зөвхөн Google Cloud-н үйлчилгээгээр дамжуулан хэрэглэх боломжтой. Гэсэн хэдий ч энэ нь Nvidia-н чипийг орлуулах нөлөө үзүүлдэг. Саяхан Meta-с Google-н TPU чипүүдийг өөрсдийн дата төвүүддээ 2027 он гэхэд ашиглаж эхлэх яриа гарснаар Nvidia-н хувьцаа 4% унаж байсан муу мэдээ бий.

Басхүү Groq-н зүгээс inference буюу сургагдсан AI загварыг практикт ашиглахад өөрчдийн LPU /”Language Processing Unit”/ чип нь GPU-тэй харьцуулахад эрчим хүчний 10 дахин илүү хэмнэлттэй хэмээн сурталчлаад буй.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)