Өнөөдөр биржид: INV хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ
ГОЛ ӨНЦӨГ
- TOП20 индекс 2025 оны эхнээс 6.8%-аар өсөж 53,227.9 нэгж болов.
- A/D Line долоо хоногт -159 → -159 буюу өөрчлөлтгүй байна.
- Өнөөдөр INV хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлж 232.7 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 33.5%-ийн өсөлт үзүүлэв.
ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

TOП20 индекс 53,227.9 нэгж болсон нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.2%-аар өссөн үзүүлэлт байлаа. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол өсөж 1,038,000 төгрөг болох байжээ.
Advance-Decline Line (A/D Line) нь буурах чиглэлтэй үргэлжилж байсан бол, өмнөх долоо хоногийн Мягмар гарагтай харьцуулахад өөрчлөлтгүй байна. Энэхүү үзүүлэлт нь өсөж буй болон буурч буй хувьцааны тооны зөрүүг илэрхийлдэг бөгөөд зах зээлд ханшийн уналт тогтворжих хандлагатай байна.
ХАМГИЙН ХАМГИЙН...

Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Шивээ овоо ХК, Эрдэнэс сольюшинс ХК, Түшиг Уул ХК, Улсын их дэлгүүр ХК болон Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн -ууд байсан ба өсөлт нь 5.9%-аас 14.9%-ийн хооронд хэлбэлзлээ.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Багануур ХК, Оллоо ХК, Адуун чулуун ХК, Женко тур бюро ХК болон Хай би ойл ХК -ууд байсан ба бууралт нь 7.3%-аас 11.8%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987
Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


