АНУ-ын зах зээл: Үнэт металлууд түүхэн дээд ханшаа шинэчилж, үнэт металл олборлогчдын хувьцаа өсөв.

2025 он 12 сар 23 өдөр
85
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Үнэт металлууд түүхэн дээд ханшаа шинэчилж, үнэт металл олборлогчдын хувьцаа өсөв.
  • Uber, Lyft, Baidu хамтран Англид роботакси явуулна.
  • ХНСангийн I сарын хурлаар хүүг хэвээр үлдээх магадлал өсөж 80%-д хүрчээ.
  • “S&P 500” индекс 4 дэхь хоногтоо дараалан өсөлттэй.

Өчигдөр “S&P 500”, “NASDAQ 100”, “Dow Jones” индексүүдийн фьючерс ханш харгалзан +0.55%, +0.39%, +0.40% -н өсөлттэй хаагджээ. 

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

Үнэт металл

Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй нөхцөлд аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогддог алт, мөнгөний ханш түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоогоод байна.

АНУ –н түүхий эдийн арилжааны бирж Comex дээрх 2026 оны II сард хугацаа нь дуусах алтны фьючерс ханш өнөөдөр өглөө унц тутамд $4,526.4 болж өсөөд байна. /Доорх зураг/

Мөнгөний хувьд 2025/11/28-нд түүхэн дээд ханшаа эвдэж, өссөөр буйг доорх зургаас харж болно.

Өчигдөр АНУ-д бүртгэлтэй алт, мөнгө олборлогч компаниудын “ETF” болох “The iShares MSCI Global Gold Miners ETF”-н ханш +3.65% өсөв, “The iShares MSCI Global Silver Miners ETF”-н ханш +4.79% өсөв.

Харин Монгол улсын компаниудын хувьд өчигдөр “Erdene Resource” +16.58% өсөв, “Steppe Gold” +5.76% өсөв.

Uber, Lyft, UK

Роботаксигийн ээлжит тулааны талбар болох Англи улсад Baidu өөрсдийн автомат жолоодлогын систем бүхий “”Apollo Go” роботаксиг Lyft & Uber нартай хамтран явуулахаар болов. Тодруулбал Лондон хотноо Lyft болон Uber-н платформуудаар Baidu-н роботаксиний үйлчилгээг үзүүлэх ажээ. Энэ нь дотооддоо WeRide, барууны орнуудад Alphabet-н “Waymo”-тай өрсөлдөж буй Baidu-д олон улсад ул мөрөө үлдээх оролдлогод эергээр нөлөөлнө.

Даваа гарагт Lyft-н CEO David Risher “Baidu-н автомашинуудыг 2026 оноос эхлэн туршиж, зохицуулагч байгууллагуудаас зөвшөөрөл авна. Үүний дараа зуу зуугаар нь явуулж эхэлнэ” хэмээн өөрийн “X” хуудаснаа пост хийжээ.

Нөгөө талаас Uber –н зүгээс 2026 оны эхний хагаст Лондон хотноо туршиж эхэлнэ гэв.

Бодлогын хүү

Өнгөрсөн 7 хоногт зарлагдсан “NFP” болон “CPI” инфляцууд нь эдийн засгийн бодит нөхцөл байдлыг илэрхийлэхээс илүүтэйгээр тухайн нэг онцгой нөхцөл байдлуудаас шалтгаалан гажилттай гарсан байх боломж үүссэн. Нөгөө талаас ХНС дараа сарын статистикуудад илүү ач холбогдол үүснэ гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчид дунд үүссэнээр ирэх I сард хүүг хэвээр үлдээх магадлал 75% -с 80% болж өсжээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)