Өнөөдөр биржид: KHAN хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ
ГОЛ ӨНЦӨГ
- TOП20 индекс 2025 оны эхнээс 6.5%-аар өсөж 53,119.8 нэгж болов.
- A/D Line долоо хоногт -159 → -159 буюу өөрчлөлтгүй байна.
- Өнөөдөр KHAN хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлж 180.5 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- Энэ өдөр багцын арилжаанд ABH, APU болон MNDL хувьцаа 2.2 тэрбум төгрөгөөр арилжигдсан байна.
- “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 33.5%-ийн өсөлт үзүүлэв.
ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

TOП20 индекс 53,119.8 нэгж болсон нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.1%-аар өссөн үзүүлэлт байлаа. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол өсөж 1,036,000 төгрөг болох байжээ.
Advance-Decline Line (A/D Line) нь буурах чиглэлтэй үргэлжилж байсан бол, өмнөх долоо хоногийн Даваа гарагтай харьцуулахад өөрчлөлтгүй байна. Энэхүү үзүүлэлт нь өсөж буй болон буурч буй хувьцааны тооны зөрүүг илэрхийлдэг бөгөөд зах зээлд ханшийн уналт тогтворжих хандлагатай байна.
ХАМГИЙН ХАМГИЙН...

Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Хөвсгөл ХК, Ард кредит ББСБ ХК, Ард Даатгал ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК болон Махимпекс ХК -ууд байсан ба өсөлт нь 5.0%-аас 11.1%-ийн хооронд хэлбэлзлээ.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Монноос ХК, Женко тур бюро ХК, Монос хүнс ХК, Худалдаа Хөгжлийн банк болон Шарын гол ХК -ууд байсан ба бууралт нь 3.1%-аас 10.9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

БАГЦЫН АРИЛЖАА

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


