А.Отгондарь: Монос Хүнс ХК-ийн хагас жилийн борлуулалт болон цэвэр ашиг өнгөрсөн жилээс нэлээдгүй өндөр байхаар харж байна
А.Отгондарь: Монос Хүнс ХК-ийн хагас жилийн борлуулалт болон цэвэр ашиг өнгөрсөн жилээс нэлээдгүй өндөр байхаар харж байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь өчигдөр Монос Хүнс ХК-ийн “MFC 2.0” үйлдвэрийн барилга барих төслийн сонгон шалгаруулалт явж байгаа талаар AFTERNOON UPDATE: DOMESTIC STOCK FOCUS #36 дугаараараа хүргэсэн. Энэ ярилцлагын үеэр Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарьтай шууд холбогдон компанийн талаар тодруулга авсан.
Тухайн компани нь 2019 онд МХБ-д IPO хийсэн бөгөөд хувьцааны ханш одоогоор 50 хувиар өссөн. “MFC 2.0 үйлдвэр болон агуулахын барилгын өргөтгөл” төслийн нийт өртөг 18.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байгаа юм.
Ингээд ярилцлагын үеэр өрнөсөн ярианаас хамгийн чухал хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.
Асуулт: Төслийн тендер ямар хугацаанд зарлагдах вэ? Төсөл хэзээ ашиглалтад ороод бүтээгдэхүүнээ хэзээнээс гаргаж эхлэх вэ?
А.Отгондарь: Цаг хугацаа хамгийн их шаарддаг үйлдвэрийн тоног төхөөрөмжийн захиалгыг хийгээд урьдчилгаагаа төлөөд үйлдвэрээ эхэлсэн явж байна. Эхний ээлжид халуун савлагааны шугамын өргөжилтийг 2022 оны 12 сарын сүүл гэхэд ашиглалтад орсон байхаар зорьж байна. Үүнд: Ундаанууд болон ургамлын гаралтай цай багтаж байгаа. Дараа нь Экос усны өргөжилтийн шугам сард 10,000 хүчин чадалтай буюу одоо байгаа үйлдвэрээс 2 дахин хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад 2023 оны хагас жилд оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Экос усны шугамын өргөжилтийг хийснээр хуванцрын хэрэглээ хамгийн багадаа 30 хувиар бууруулна гэж харж байна.
Асуулт: 6 сарын 30-аар үйл ажиллагааны үр дүн өмнөх жилтэй харьцуулахад ямар хүлээлттэй байгаа вэ? Шингэн хүнс хуурай хүнстэй харьцуулахад өндөр хүлээлт хэвээрээ байгаа юу?
А.Отгондарь: Компанийнхаа тавьсан зорилтуудыг хангах нь тодорхой гэж харж байна. Борлуулалт болон цэвэр ашиг өнгөрсөн жилээс нэлээдгүй өндөр байхаар харж байна.
Асуулт: “MFC 2.0” төсөл 2023 оны 3 дугаар сард дуусахаар төлөвлөж байгаа төлөвлөгөөт хугацаандаа дуусах уу?
А.Отгондарь: Барилгын материалын үнийн өсөлтөөс нэлээдгүй хамаарна гэж харж байна. Хүний нөөцийн хомсдол маш их байна. Үүнийг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ төслийн давуу тал нь хуурай шингэн хүнсийг нэгтгэж байгаа. Ингэснээр ирээдүйд өсөж болох зардлуудыг одоогийн түвшинд хадгалаад үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломжтой болж байгаагаараа давуу талтай юм.
Асуулт: “MFC 2.0” төслийн санхүүжилт хэд вэ? Зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа юу?
А.Отгондарь: Зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. Одоогоор 18.6 тэрбумын төсөвтэй байна. Гэхдээ богино хугацааны үнийн өсөлтийг харгалзан үзэх хэрэгтэй. Тоног, төхөөрөмжийн захиалгаа хийсэн тул түүхий эдийн үнийн өсөлтөөс сэргийлж чадсан гэж харж байна.
Асуулт: Хөрөнгө оруулалтаа хэр хугацаанд нөхөх вэ?
А.Отгондарь: 4.2 жилд нөхнө гэж харж байгаа. Үнийн өсөлтөөс шалтгааж хөрөнгө оруулалт бага зэрэг нэмэгдвэл энэ хугацаа тодорхой саруудаар өсөх магадлалтай.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Монос Хүнс ХК нь энэ оны эхний улиралд 6.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 510 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь төлөвлөсөн гүйцэтгэлээс 6%-иар давсан үзүүлэлт байсан ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 2.2 дахин өссөн бол цэвэр ашиг 6.4 дахин өссөн амжилтыг үзүүлжээ. 2022 оны эхний улиралд 2021 оны нийт борлуулалтын 35 хувийг, цэвэр ашгийн 25 хувийг бүрдүүлж чадсан байна. Балансын хувьд томоохон хэмжээний өөрчлөлт ороогүй, ковидын нөхцөл байдалтай холбоотой ихээхэн хэмжээний бараа материал нөөц байдлаар төвлөрүүлсэн тул бараа материалын үлдэгдэл 7% нэмэгдсэн байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Монос Хүнс
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
2 Сэтгэгдэл
90****46
Test
0
0
ba****d
neg taliig barisan medee bn
0
0
Сэтгэгдэл үлдээх