Өнөөдөр биржид: 487.3 сая төгрөгийн хувьцааны арилжаа хийгдлээ

2025 он 12 сар 18 өдөр
229
0

ГОЛ ӨНЦӨГ

  • TOП20 индекс 2025 оны эхнээс 6.1%-аар өсөж 52,962.9 нэгж болов.
  • A/D Line долоо хоногт -162 → -154 болж 8 нэгжээр өссөн бөгөөд ханшийн эерэг хөдөлгөөн эхэллээ.
  • Өнөөдөр KHAN хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлж 148.3 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
  • Энэ өдөр багцын арилжаанд KHAN хувьцаа 675.0 сая төгрөгөөр арилжигдсан байна.
  • “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 33.5%-ийн өсөлт үзүүлэв.

ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

   TOП20 индекс 52,962.9 нэгж болсон нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.1%-аар өссөн үзүүлэлт байлаа. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол өсөж 1,032,000 төгрөг болох байжээ.

      Advance-Decline Line (A/D Line) нь буурах чиглэлтэй үргэлжилж байсан бол, өмнөх долоо хоногийн Пүрэв гарагтай харьцуулахад 8 нэгжээр өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь өсөж буй болон буурч буй хувьцааны тооны зөрүүг илэрхийлдэг бөгөөд зах зээлд ханшийн уналт тогтворжих хандлагатай байна.

ХАМГИЙН ХАМГИЙН...

   Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Ремикон ХК, Ард Даатгал ХК, АПУ ХК, Таван толгой ХК болон Оллоо ХК -ууд байсан ба өсөлт нь 1.3%-аас 14.0%-ийн хооронд хэлбэлзлээ.
     Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Талх чихэр ХК, Газар Шим Үйлдвэр ХК, Атар-Өргөө ХК, Говь ХК болон Дархан нэхий ХК -ууд байсан ба бууралт нь 0.8%-аас 6.8%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

БАГЦЫН АРИЛЖАА

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

   Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үг:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)