Өнөөдөр биржид: XAC хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ

2025 он 11 сар 4 өдөр
188
2

ГОЛ ӨНЦӨГ

  • TOП20 индекс 2025 оны эхнээс 0.3%-аар өсөж 50,018.8 нэгж болов.
  • A/D Line долоо хоногт -177 → -166 болж 11 нэгжээр өсөв. Энэ нь зах зээлд илүү олон хувьцаа өсөж, өргөн хүрээний эерэг хөдөлгөөн ажиглагдаж байгааг илтгэнэ.
  • Өнөөдөр XAC хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлсэн бөгөөд 130.3 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
  • Энэ өдөр багцын арилжаанд АПУ ХК-ийн 265,757 ширхэг хувьцаа 954.6 ханшаар арилжигдсан байна.
  • “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 22.2%-ийн өсөлттэй байна.

ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

   TOП20 индекс 50,018.8 нэгж болсон нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.2% өссөн үзүүлэлт байлаа. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол буурч 975,000 төгрөг болох байжээ.

      Advance-Decline Line (A/D Line) нь өсөх чиглэлтэй үргэлжилж, өмнөх долоо хоногийн Мягмар гарагтай харьцуулахад 11 нэгжээр өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь өсөж буй болон буурч буй хувьцааны тооны зөрүүг илэрхийлдэг тул зах зээлийн өсөлт нь цөөн тооны томоохон компанийн гүйцэтгэлд бус, харин олон компанийн хувьцааны ханшийн өргөн хүрээний өсөлтөд тулгуурлаж байгааг харуулж байна.

ХАМГИЙН ХАМГИЙН...

   Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Ард Даатгал ХК, Монос хүнс ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Хаан банк ХК болон Түмэн шувуут ХК -ууд байсан ба өсөлт нь 1.7%-аас 3.7%-ийн хооронд хэлбэлзлээ.
     Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Эрдэнэс сольюшинс ХК, Оллоо ХК, Бодь Даатгал ХК, Төрийн Банк ХК болон Ард санхүүгийн нэгдэл ХК -ууд байсан ба бууралт нь 1.4%-аас 14.6%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

БАГЦЫН АРИЛЖАА

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

   Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987

Түлхүүр үг:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

ДЭ****НЯМ

6 өдрийн өмнө

данс нээлгэнэ гээд 10 к гүйлгээ хийсэн данс нээгдэхгүй юм

0

0

ДЭ****НЯМ

6 өдрийн өмнө

сайн уу сайн уу сайн уу

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)