Өнөөдөр биржид: KHAN хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ
ГОЛ ӨНЦӨГ
- TOП20 индекс 2025 оны эхнээс 2.0%-аар буурч 49,590.3 нэгж болов.
- A/D Line нь зах зээлийн өргөн хүрээний идэвхтэй байдлыг илэрхийлж байна.
- Өнөөдөр KHAN хувьцаа арилжааны идэвхээр тэргүүлсэн бөгөөд 157.5 сая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- “Хувьцааны хуримтлал" багц 2023 оноос хойш 18.7%-ийн өсөлттэй байна.
ТОП20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

TOП20 индекс 49,590.3 нэгжид хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханштай харьцуулахад 0.2% өссөн үзүүлэлт боллоо. Хэрэв 2025 оны эхэнд ₮1,000,000 -р хөрөнгө оруулалт хийсэн бол буурч 967,000 төгрөг болох байжээ.
Advance-Decline Line (A/D Line) буурах хандлагатай байна. Энэ нь өсч буй болон буурч буй хувьцааны тооны зөрүүн дээр тулгуурладаг тул зөвхөн цөөн тооны томоохон хувьцаанууд зах зээлийг татаж байгаа биш, харин олон компанийн хувьцааны ханш буурч байгааг харуулдаг.
ХАМГИЙН ХАМГИЙН...

Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Инвескор ББСБ ХК, Айтүүлс ХК, Ард Даатгал ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн болон Төрийн Банк ХК -ууд байсан ба өсөлт нь 2.1%-аас 9.9%-ийн хооронд хэлбэлзлээ.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Эм Жи Эл Акуа ХК, Тэнгэрлиг медиа групп ХК, Улсын их дэлгүүр ХК, Гермес центр ХК болон Монгол секюритиес ХК-ууд байсан ба бууралт нь 7.4%-аас 13.4%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
АРИЛЖААНЫ ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛСЭН ХУВЬЦААНУУД ХЭР ӨСӨЛТТЭЙ БАЙНА ВЭ?

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ

Манай компани 2023 оноос эхлэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцаа худалдан авч "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлсэн бол 2024 оноос эхлэн худалдан авалтын үнийн дүнгээ 2 дахин нэмж 7 хоног бүр 500,000 төгрөгөөр худалдан авалт хийж "Хувьцааны Хуримтлал" багцыг бүрдүүлээд байна. "Хувьцааны Хуримтлал" -тай нэгдэхийг хүсвэл: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34015987
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


