Азийн зах зээл: БНХАУ –н чипний тоног, төхөөрөмж нийлүүлэгч “SiCarrier” –с “EDA” программ хангамжаа танилцууллаа.

2025 он 10 сар 15 өдөр
156
0

ГОЛ ӨНЦӨГ

  • БНХАУ –н чипний тоног, төхөөрөмж нийлүүлэгч “SiCarrier” –с “EDA” программ хангамжаа танилцууллаа.
  • БНХАУ –н инфляц 2 сар дараалан хасах утгатай. 
  • “HSI” индекс томоохон уналтын дараа тогтворжиж байна.

Лхагва гарагийн 16:45 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 1.5% өсөж 25,900 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 2.5% өсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.7% өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 1.0% өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 2.6% өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SANHUA /2050.HK/ 12.9% өсөж 39.5 HKD, LAOPU GOLD /6181.HK/ 9.1% өсөж 756.50 HKD, CHINA LIFE /2628.HK/ 6.0% өсөж 23.2 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 1.5% -н өсөлттэй. 

ЧИП & “EDA”

Шэньжэнь хотын захиргаанаас хөрөнгө оруулалттай, “Huawei” компанитай хамтран ажилладаг, чипний тоног & төхөөрөмжнийлүүлэгч “SiCarrier” –н охин компани саяхан “EDA” программ хангамжаа танилцууллаа. 

“Electronic Design Automation” буюу “EDA” программ хангамж нь товчоор чипний дизайныг хөгжүүлдэг стратегийн чухал программ хангамж юм. Уг төрлийн программ хангамжийн экспорт дээр Trump экспортын хоригийг өмнө тавьж байсан бол өнгөрсөн Баасан гарагт дахин тавина хэмээн сүрдүүлээд амжсан.

“SiCarrier” –н охин компани “Qiyunfang” –с чипний схем буюу хар зургийг гаргах болон чип болгон бодитоор хэвлэхэд зориулсан 2 төрлийн “EDA” программ хангамжийг өнгөрсөн Баасан гарагт “WeSemibay 2025” хагас дамжуулагчийн экосистемийн экспо дээр танилцуулжээ.

Ийнхүү дотооддоо шинэ “EDA” программ хангамж хөгжүүлсэн нь БНХАУ –н чипний салбарын дизайны программ хангамжаа бие даан хангах хүчин чармайлтад эергээр нөлөөлж “Cadence Design Systems”, “Synopsys”, “Siemens” зэрэг экспортын хязгаарлалтад орох бүрэн боломжтой гадны ханган нийлүүлэгчдээс ангижрахад нэг алхам ойртов.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

CPI буюу Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм.  Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.

БНХАУ –н инфляц 2 сар дараалан хасах утгатай гарлаа. 9 –р сарын инфляц -0.3% гарсан нь хүлээлтээс муу үзүүлэлт болов. Үүний шалтгаан нь мэдээж дотоодын эрэлт, хэрэглээ сул байгаа бол эсрэгээрээ нийлүүлэлт, үйлдвэрлэл хэт их буй тэнцвэргүй байдал юм. 

Үндэсний Статистикийн Хорооны ахлах статистикч Dong Lijuan –с “Инфляц буурч гарсан нь голчлон өмнөх оны мөн үеийн суурь өндөр байснаас буюу өмнөх оны мөн үед инфляц өндөр байснаас шалтгааллаа” хэмээн тайлбарлав. Түүнчлэн хоол хүнс, эчим хүчний үнийн уналт хамгийн сөргөөр нөлөөлснийг онцлов.Жишээлбэл хоол хүнсний үнэ 4.4% -р буурчээ. Харин үндсэн инфляц буюу хэлбэлзэл ихтэй хоол хүнс, эрчим хүчний бүтээгдэхүүнийг хассан инфляц 1% -рөсжээ.

“ING Bank” –ны Хятадын бүс хариуцсан ахлах эдийн засагч Lynn Song –с “Инфляц хоёр сар дараалан хасах утгатай гарсан хийгээд III улиралд эдийн засгийн эрч суларч буй нь мөнгөний зөөлөн бодлого хэрэгжих магадлалыг нэмэгдүүлж байна” гэв.

Үйлдвэрлэгчийн үнийн индекс буюу үйлдвэрийн үнийн инфляцыг хэмждэг үзүүлэлт 36 дахь сардаа дараалан уналттай гарсан. Нэг сайн өнцөг нь өмнөх 8 –р сарын үзүүлэлт болох -2.9% -с сайжирч -2.3% гарсан байлаа. Энэ нь Бээжингээс хэрэгжүүлж буй хэт их өрсөлдөөн, үнийн дайны бодлогын нөлөө байх боломжтой.

Азийн биржийн арилжаанд оролцох

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)