Weekly Report №13: 9-р сард улсын инфляц 9.0 хувьтай гарлаа
ДОТООД
ГОЛ ӨНЦӨГ:
- Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өслөө.
- Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2025 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар буурсан байна
- Хас банк ХК нь энэ оны 8-р сарын 21-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор нэгж хувьцаанд ₮18 тараах шийдвэр гаргав
ОНЦЛОХ МАКРО ҮЗҮҮЛЭЛТ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өслөө.
2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад бараа, үйлчилгээний үнийн өсөлт үргэлжилж, инфляцийн түвшин 9.0% хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 6.3%-аас 2.7 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.

Өөрөөр хэлбэл, гадаадын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь хэрэглээний зардлыг нэмэгдүүлж, дотоодын хүнсний болон үйлчилгээний үнэ мөн хөөрөгдсөн байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт дарамт болж байгаа ч, дотоодын зах зээлийн идэвхийг харуулж буй үзүүлэлт юм.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2025 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар буурав
2023 онд нийт экспортын 8.4 тэрбум ам.долларын ихэнхийг зөвхөн нүүрс эзэлж байв. Гэхдээ 2025 онд байдал өөрчлөгдөв. 8-р сарын байдлаар экспортын үнийн индекс 13.6% буурч, нүүрсний үнэ 43.5%-иар унасан байна. Учир нь Хятад эдийн засгаа удаашруулж, нар, салхины эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлсэн. Үүнээс үүдэлтэйгээр нүүрсний эрэлт буурч, дундаж үнэ 129 ам.доллар 92.4 ам.доллар/тонн болж 30% унажээ. Экспортын хэмжээ 38 сая тонн хэвээр ч орлого 2.7 тэрбум ам.доллараар багассан.
Энэ нь төсөвт орж ирэх мөнгө багасна төрийн цалин, бүтээн байгуулалтын хөрөнгө хомсдоно төгрөг сулрах, инфляц өсөх эрсдэлтэй.
ОНЦЛОХ ХУВЬЦАА: ХАС БАНК

Хас банк ХК нь энэ оны 8-р сарын 21-ний өдрийн ТУЗ-ийн тогтоолоор нэгж хувьцаанд ₮18 тараах шийдвэр гаргав. Энэ нь 2025 оны хагас жилд ₮85.9 тэрбум цэвэр ашигтай ажилласаны 22% буюу ₮18.9 тэрбум юм.

- Бүртгэлийн өдөр: 2025 оны 9 дүгээр сарын 15
- Ногдол ашиг тараах өдөр: 2025 оны 10 дугаар сарын 14-ний дотор
Мөн компани нь тус хурлын өдрөөр Банкны хувьцаа эргүүлэн худалдан авах өмнөх хөтөлбөр дуусгавар болмогц 8 сарын хугацаатай хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов. Энэ нь Хас банкны хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжих ба дараах нөхцөлтэй байна.
ГАДААД
ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ газрын ховрын экспорт дээрээ дахин нэмэлт хязгаарлалт тавив.
- Энэ онд БНХАУ –н биофармын компаниудын лицензын гэрээ дэлхий даяар хийгдсэн нийт гэрээний 50% -г бүрдүүлж, хувьцааны ханш өсөлттэй.
- Биофармын “MIrxes Holding” ходоодны хорт хавдрын тестийг нэвтрүүлэх зөвшөөрлийг Бээжингээс авлаа.
- 2024 онд БНХАУ –н үйлдвэрүүдэд 295,000 шинэ аж үйлдвэрийн салбарт ажиллах зориулалттай хүн төст роботуут нэмэгджээ.
- ”TMK Energy” 55 ширхэг хувьцааг 1 хувьцаа руу нэгтгэнэ.
- БНХАУ -н хариуд Trump –с БНХАУ дээр 100% тариф тавьж, зарим программ хангамжын экспортыг хязгаарлана гэж мэдэгдэв.
- Өнгөрсөн Лхагва гарагт ХНСангийн хурлын тэмдэглэл зарлагдлаа.
АНУ-Н ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН СТАТИСТИК

FOMC Minutes – Холбооны Нөөцийн Сангийн өнгөрсөн сард болсон хурлын тэмдэглэл
Өнгөрсөн Лхагва гарагаас Пүрэв гарагт шилжих шөнө ХНСангийн 9 –р сарын хурлын тэмдэглэл зарлагдлаа. ХНСангийн хурлаар хүүг буулгах нь маш хүчтэй дэмжигдсэн ба 2025 онд хэдэн удаа буулгах нь хамгийн их хэлэлцэгдсэн асуудал болж таарав. ХНСангийн нийт гишүүдийн зохистой хүүгийн төсөөллөөр бол 10:9 харьцаагаар энэ жил дахин 2 удаа хүүг буулгах нь 1 –р их байна.
АНУ-Н ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН СТАТИСТИК

- Core Inflation Rate - Суурь инфляц буюу нийт инфляцаас хамгийн их савлагаатай бүтээгдэхүүн болох хүнс, эрчим хүчийг хассан инфляцыг хэлнэ.
- Inflation Rate - нийт инфляц нь хэрэглээний сагсан дах бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлнэ.
- PPI - Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь АНУ-д сар бүр хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газар болон экспортын зориулалтаар борлуулсан барааны үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг.
- Retail Sales - Жижиглэн худалдааны тайлан нь жижиглэнгийн бараа, үйлчилгээний борлуулалт нэг сарын хугацаанд хэр их хэмжээгээр өөрчлөгдсөнийг илэрхийлдэг.
- Initial jobless claims – Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоо хэмжээг харуулдаг. Хөрөнгийн зах зээлийн хувьд чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог.
- Non Farm Payrolls нь сар бүрийн эхний 7 хоногийн Баасан гараг бүр АНУ –н Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос бэлтгэн гаргадаг ажил эрхлэлтийн үзүүлэлт юм. Уг судалгаагаар 141,000 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 486,000 ширхэг ажлын байрны илүү нарийвчилсан судалгааг /ажил эрхлэлт, ажлын цаг, нэг цагт ногдох орлого г.м/ гаргадаг.
- Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйдлийн түвшин
АНУ –н ЗГ –н үндсэн бус үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан эдийн засгийн статистик мэдээнүүд 2 долоо хоногийн хугацаанд хойшлоод байна. Хэрэв АНУ –н Конгрессоос ЗГ –н төсвийг санал нэгдэн баталж чадвал энэ 7 хоногт дээрх статистикууд гарна. Тэгэхээр энэ 7 хоног маш их статистиктай 7 хоног болж, савлагаа өндөртэй байх боломжтой.
Энэ сарын 28-29 –нд ХНСангийн ээлжит хурал болно. Хэрэв АНУ –н ЗГ –н үйл ажиллагаа буцаад хэвийн болохгүй бол АНУ –н Төв Банкны бодлого боловсруулагчид сохроор буюу эдийн засгийн чухал статистикуудыг мэдэхгүйгээр шийдвэр гаргах эрсдэлтэй нүүр тулгарч байна.
ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ - S&P500

Өнгөрсөн долоо хоногт "S&P 500" индексийн фьючерс ханш 2.7% уналттай арилжаалагдлаа. АНУ & БНХАУ –н хоорондын зөрчил болон АНУ –н ЗГ –н үйл ажиллагаа тасалдаж, эдийн засгийн статистик гарахгүй байгаа нь богино хугацаанд зах зээлийг унагах шалтгаан болж болно. Уг үед худалдан авалт хийх боломжийг хайх нь зүйтэй.
TRUMP ЗАХ ЗЭЭЛИЙГ УНАГАВ
Өнгөрсөн Баасан гарагт Trump –с Бээжин газрын ховрын нийлүүлтэнд хязгаарлалт тавьж “маш дайсагнасан” үйлдэл хийсэн тул дараа сараас эхлэн 100% -н тарифыг БНХАУ –н импортын бүтээгдэхүүнүүд дээр тавина хэмээн сүрдүүлэв. Түүнчлэн чухал программ хангамжийн экспортоо зогсооно гэв.
Баасан гарагт ”S&P 500” индекс 2.7% унаж 4 –р сараас хойших хамгийн муу өдрийг үдсэн бол “Bitcoin” 7% орчим уналттай хаагдаж, зах зээлийг цочирдууллаа. Өнөөдөр “HSI” индекс уналттай нээгдлээ.
Хэдхэн сарын өмнө Trump –с БНХАУ –тай хийж буй худалдааны хэлэлцээр маш сайн явж байна хэмээн хэлээд байсан бол энэ удаа эрс эсрэг арга хэмжээ авлаа. Trump –н эрс тэрс хариу арга хэмжээ, үг яриа нь зах зээлд маш өндөр нөлөө үзүүлдэг билээ.

БНХАУ-Н ИРЭХ 7 ХОНОГИЙН СТАТИСТИК

- Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой.
- CPI буюу Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.
- PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм. Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.
Өнгөрсөн 7 хоногт БНХАУ –н 8 хоног үргэлжилсэн амралт дууссан тул чухал статистик байгаагүй. Даваа гарагт БНХАУ –н гадаад худалдааны статистик гарлаа. Экспорт болон импортын өсөлт хүлээлтийг эвдлээ.
Лхагва гарагт инфляцын мэдээ зарлагдана.
ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ – HANG SENG INDEX

Хонг Конгын хөрөнгийн биржийн HSI индекс сувгийн хөдөлгөөний дагуу өсөлтөө үргэлжлүүлсээр зорилтот ханш болох HKD$ 27,000 –с эсэргүүцэл авч хүчтэй унаж байна. Үүнд АНУ –н ерөнхийлөгч Donald Trump –н шинэхэн тарифын мэдэгдэл нөлөөллөө.
БНХАУ & ГАЗРЫН ХОВОР
Пүрэв гарагт БНХАУ–н Худалдааны Яамнаас үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэмэлт хязгаарлалтын газрын ховрын элемент дээр тавилаа. БНХАУ –с газрын ховрын түүхий эд импортолж, экспорт хийдэг олон улсын компаниуд Худалдааны Яамнаас экспортын лизенц нэмэлтээр авах шаардлагатай болжээ.
Бээжингийн зүгээс шинэ хязгаарлалтыг хэрхэн мөрдүүлэх тухай нарийн мэдээлэл өгөөгүй. Гэсэн хэдий ч уг хязгаарлалт нь БНХАУ -н газрын ховроос хамаарах хамаарлаа багасгах гэсэн бусад улс орнуудын хүчин чармайлтад саад учруулахаар байна. Энэ нь АНУ –н технологийн хязгаарлалт буюу дэвшилтэт чип дээр тавьсан хязгаарлалттай тун төстэй харагдаж байна.
Мөн зарим компьютерын чипний судалгаа, хөгжүүлэлтэнд ашиглагддаг газрын ховор элементүүдийн экспортыг кейс бүрээр нь нэг бүрчлэн Худалдааны Яам хянахаар болжээ. Нэмээд газрын ховрын олборлолт, дахин боловсруулалт болон соронзын үйлдвэрлэлтэй холбоотой технологийг экспорт хийхийг хориглов. Үүнтэй холбогдсон тоног төхөөрөмж, инженерийн технологийг адил хориглов.
БНХАУ –н Худалдааны Яамнаас “Зарим нэг гадаад орны байгууллага, хувь хүмүүс шууд болон шууд бус байдлаар БНХАУ –с гаралтай газрын ховрын түүхий болон боловсруулсан бүтээгдэхүүнийг дамжуулах, нийлүүлэх үйл ажиллааг хийж байна. Энэ нь олон улсын энх тайван, тогтвортой байдалд сөрөг нөлөө учруулж байна” гэж хэлжээ.

РОБОТ & АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР
2022 оноос хойш БНХАУ –н хүн амын тоо буурч, иргэдийн насжилт ихсэж буй өнөө үед тус улс 2.027 сая ширхэг хүн төст роботыг аж үйлдвэрийн салбарт идэвхтэй ашиглаж байна. 2024 онд гэхэд л аж үйлдвэрийн салбарт 295,000 ширхэг шинэ робот нэмэгджээ. Тодруулбал дэлхий даяар шинээр ашиглалтанд орсон нийт 542,000 роботын талаас илүү нь зөвхөн урд хөршийн аж үйлдвэрийн салбарт ашиглагдаж байна. Эдгээр роботууд нь автомашины хүрээг гагнах, электрон төхөөрөмжүүдийг угсрах, хүн жинтэй объектыг нарийвчлалтай зөөх зэрэг хөдөлмөрийг гүйцэтгэж байна.
“Tsinghua” их сургуулийн профессор Gao Xudong –с “Ирээдүйд энгийн, давтамж өндөртэй ажлуудыг робот гүйцэтгэх нь тодорхой боловч зарим нарийн, бүтээлч ажлуудад хүний оролцоо хэвээр үлдэнэ”.
БНХАУ –н Хүний Нөөц, Нийгмийн Мэдээллийн Аюулгүй байдлын төвөөс 4 –р сард гаргасан судалгаагаар 2030 он гэхэд урд хөрш маш өндөр чадвартай 50 сая цэнхэр захтай /”blue-collar workers”/ ажилчдын хомсдолд орох ажээ.

БИОФАРМЫН ӨСӨЛТТЭЙ КОМПАНИУД
“HSBC” банкнаас 2025 оны эхний 8 сарын байдлаар дэлхийн даяар хийгдсэн нийт эмийн лицензийн гэрээнүүдийнүнийн дүнгийн 50% -г БНХАУ –н эмийн компаниуд бүрдүүлж байна гэв. Сонирхуулахад гэрээний дүн 2018 онд бараг 0байсан бол 2024 онд 30% байжээ. Хүчтэй өсөлтийн момент ирээдүйд ч гэсэн үргэлжлэх төлөвтэй хэмээн “HSBC” –с онцлов.
Хүн амын тоо жил бүр буурсан, насжилт ихсэж буй өнөө үед Бээжингээс биофармын салбарын судалгаа, хөгжүүлэлтийг идэвхтэй дэмжиж байгаа. Энэ 8 –р сард ерөнхий сайд Li Qiang биофармын салбарын дэмжлэгийг хүчтэй нэмэгдүүлэхийг уриалж, Бээжингээс инновацыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг тодотгож “Биофармын салбар нь нийгмийн эрүүл мэндийн амин чухал бөгөөд стратегийн салбар” гэж хэлсэн билээ.
Энэ жил эх газрын Хятадын “CANBridge Pharmaceuticals” –н хувьцаа 1,800% өссөн, “Clover Biopharmaceuticals” –н хувьцаа 1,156% өссөн байна.
Нөгөө талаас БНХАУ нь АНУ –н эмийн салбар дахь чухал орцуудыг нийлүүлэгч компани. Trump –с өнгөрсөн сард БНХАУ –с импорт хийж буй бүх эмийн бүтээгдэхүүнүүд дээр 100% тариф тавина хэмээн сүрдүүлээд амжжээ.
“MIRXES HOLDINGS” - БИОФАРМЫН КОМПАНИ
Хорт хавдрын урьдчилсан илрүүлгийн төхөөрөмжийг хөгжүүлэг “Mirxes Holdings” –с /HKEX:2629/ ходоод хавдрын тест нэвтрүүлэх зөвшөөрлөө Бээжингээс авлаа. Уг тест нь БНХАУ –н хавдрын эмчилгээний салбар дахь хамгийн анхны цусны тест болж буйгаараа онцлог.
Сингапурт төвтэй микро рибонуклейн хүчлийн технологийн (“miRNA)” уг компаниас Пүрэв гарагт дотооддоо хөгжүүлсэн “GastroClear” тестийг БНХАУ –н Үндэсний Эмийн Бүтээгдэхүүний Захиргаанаас зөвшөөрөл авснаа зарлав.
“Mirxes” –с “GastroClear бол зөвшөөрөл авсан дэлхийн хамгийн анхны ходоодны хавдрын эрт үеийн илрүүлгийн microRNA цусны тест боллоо. Энэ тест нь 12 төрлийн ходоодны хавдрыг илрүүлж чадна. Компанийн зүгээс борлуулалтын багыг томруулах, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх зэргээр БНХАУ дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, борлуулалтаа өсгөнө.” гэв
ХАНШИЙН ГРАФИК

TMK: AU ХУВЬЦААГАА НЭГТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
“TMK Energy” –с 55 ширхэг энгийн хувьцааг 1 хувьцаа болгон нэгтгэх болсноо зарлалаа. 2025/11/07 –нд албан ёсоор хэрэгжих бөгөөд нэгж хувьцааны үнэ AUD$0.003 –с AUD$0.165 болж өөрчлөгдөх төлөвтэй. Ингэснээр хувьцааны авах болон зарах үнэ буюу “spread” багасаж, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад арилжаа хийхэд таатай нөхцөл бүрдэх ажээ.
Хамгийн сүүлд 2019/09/23 –нд 4 ширхэг энгийн хувьцааг 1 хувьцаа руу нэгтгэж байжээ.
ХАНШИЙН ГРАФИК

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Пүрэв гарагт БНХАУ –с гаргасан газрын ховрын шинэ хязгаарлалт гаргасан. Үүний хариуд Баасан гарагт Trump –с ирэх 11 –р сараас эхлэн БНХАУ –н импортын бүтээгдэхүүн дээр 100% тарифыг нэмэлтээр тавьч, чухал программ хангамжуупыг экспортыг хязгаарлана гэж мэдэгдэв. Үүний хариуд АНУ болон БНХАУ –н зах зээл хүчтэй уналт үзүүлж байна.
Хоёр улсын тэргүүн 10 –р сарын сүүлээр Өмнөд Солонгос улсад болох “APEC” –н уулзалтаар биечлэн уулзах хуваарьтай. Өмнөх Баасан гарагт Trump өөрийн сошиал хаягаар Xi –тай бараг уулзах хэрэггүй боллоо гэсэн пост хийсэн. Уг уулзалтаар худалдааны хэлэлцээр дараагийн түвшинд гарна гэсэн хүлээлт, ийнхүү бүтэлгүйтэх магадлалтай боллоо.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Weekly Report №12
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


