Азийн зах зээл: “HSI” индексийн фьючерс 7 дахь өдрөө дараалан уналттай.

2025 он 10 сар 14 өдөр
123
0

ГОЛ ӨНЦӨГ

  • “HSI” индексийн фьючерс 7 дахь өдрөө дараалан уналттай.
  • Алт, мөнгөний ханш өссөөр л, түүхэн дээд ханшаа шинэчлэн тогтоосоор.
  • Бүрэн цахилгаан автомашины борлуулалт эх газрын Хятадад түүхэнд дээд түвшиндээ хүрэв.
  • БНХАУ –н экспорт, импортын өсөлт хүлээлтийг эвдлээ.

Мягмар гарагийн 14:08 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.83% унаж 25,600 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 3.50% унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.66%  унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.19% өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.69% унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: BIDU /9888.HK/ 5.2% унаж 116.70 HKD, SENSETIME /0020.HK/ 7.0% унаж 2.39 HKD, POP MART /9992.HK/ 1.7% өсөж 265.60 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.83% -н уналттай. Энэ нь 2024 оны 1 –р сараас хойших хамгийн урт уналт болжээ. Үүнд АНУ & БНХАУ хоорондын худалдааны дайны гал дахин ноцсоноос улбаатай.

ҮНЭТ МЕТАЛЛ

“CME Group” –н “COMEX” таваарын бирж дээрх мөнгөний фьючерс ханш нэг унц тутамд $52.5 –д хүрч, түүхэн дээд ханшдаа хүрлээ. Үүнд богино арилжаачдыг шахан гаргах гэсэн Лондонгийн металлын бирж дээрх мөнгөний ханшийн өсөлт тодорхой хэмжээгээр нөлөөлөв.

Энэ оны эхээр тарифын нөлөөнөөс урьдаж НьюЙоркын “Comex” бирж рүү мөнгийг онгоц онгоцоор яаран тээвэрлэж эхэлсэн басхүү саяханЭнэтхэг улсын мөнгөний эрэлт гэнэт өссөн зэрэг нь Лондонгийн металлын бирж дээрх мөнгөний нийлүүлэлт эрэлтийн балансыг алдагдуулж, Лондонгийн металлын бирж дээрх мөнгөний ханш “Comex” бирж дээрхээс давж өсөхөд хүргэжээ. Лондонгийн металлын бирж дээрх хөрвөх чадвар суларснаас үүдэн зарим арилжаачид агаарын тээврээр мөнгийг Лондон руу зөөж ханшийн зөрөөнөөс ашиг хийж байна. Уг 2 бирж дээрх 1 унц мөнгөний үнийн зөрөө өнгөрсөн 7 хоногт $3, энэ Мягмар гарагийн өглөө $1.55 байжээ. Уг зөрөө нь алтыг тээвэрлэхэд ихэвчлэн ашигладаг агаарын тээврээр мөнгийг Лондон руу зөөхөд хүргэжээ.

Алтны хувьд Мягмар гарагийн өглөө Сингапурын бирж дээр 1 унц нь $4,129.8 болж 8 долоо хоног дараалан өсөж байна. Үүнд олон улсын төв банкнуудын худалдан авалт, “ETF” –н багцад эзлэх алтны хувь хэмжээ өссөн, ХНС –с хүүг буулгаж эхэлсэн, АНУ & БНХАУ –н гадаад худалдааны дайн, АНУ –н ЗГ –н үйл ажиллагаа зогссон, Европ болон ОХУ хоорондын Украйн улсын нутаг дэвсгэр дээрх дайн гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. 

Алт мөнгө үргэлжлүүлэн өснө гэсэн хүлээлтийг томоохон банкнууд тавьж байна.

EV

Өнгөрсөн сард бүрэн цахилгаан автомашины борлуулалт эх газрын Хятадад түүхэн дээд амжилтаа эвдлээ. БНХАУ –н 50 гаруй EV компаниуд 826,000 BEV буюу бүрэн цахилгаан автомашиныг 9 –р сард дотооддоо борлуулсан нь YoY +28.5% өсөлт болжээ. 

Үүнд бодлогын дэмжлэг болон шинэ EV загварууд нөлөөлжээ. Тодруулбал урд хөршид цахилгаан автомашин худалдаж авахад 10% -н борлуулалтын татвараас хөнгөлдөг. Уг хөнгөлөлт 2026 оны 1 –р сараас эхлэн 5%, 2028 онд буцаад 10% болж өснө.Мөн хуучин автомашинаа EV болгож солиход төрөөс RMB 20,000 ($2,811) –н татаас, уламжлалт ДШХөдөлгүүртэй автомашинаар солиход RNB 15,000 юанийн татаас олгож дэмждэг.

Цахилгаан автомашины салбарын борлуулалт оны сүүлийн 3 сард хамгийн өндөр байдаг. Тэгэхээр борлуулалт үргэлжлүүлэн өсөх төлөвтэй.

ӨНГӨРСӨН СТАТИСТИК

Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой. 

БНХАУ –н экспортын өсөлт 8 –р сард сүүлийн 6 сарын доод түвшиндээ хүрсэн. Тэгвэл өнгөрсөн 9 –р сард экспорт $328.6тэрбум ам.долларт хүрч YoY +8.3% өсөж хүлээлтийг эвдлээ. Үүнд олон улсын эрэлт сэргэсэн, мөн 10 –р сард эхэлсэн 8 хоног үргэлжлэх амралтын өмнө экспортоо урьдчилж хийсэн зэрэг нөлөөлжээ.

Импорт 9 –р сард $238.1 тэрбум ам.долларт хүрч YoY +7.4% өссөн нь сүүлийн 17 сарын дээд үзүүлэлт болов. Үүнд мэдээж бүх нийтийн 8 хоног үргэлжлэх амралт хамгийн ихээр нөлөөлсөн байх боломжтой.

Азийн биржийн арилжаанд оролцох

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)