Азийн зах зээл: Испани улсын Мадрид хотноо 4 дэхь удаагийн уулзалтаа АНУ-БНХАУ –н төлөөлөгчид хийлээ.
ГОЛ ӨНЦӨГ
- Испани улсын Мадрид хотноо 4 дэхь удаагийн уулзалтаа АНУ-БНХАУ –н төлөөлөгчид хийлээ.
- БНХАУ –н аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 12 сарын доод түвшиндээ хүрлээ.
- Жижиглэн худалдааны өсөлт буурч, дотоодын эрэлт сул буйг харууллаа.
- Ажилгүйдлийн хэмжээ өслөө.
- Эдийн засагчид Хятадын Ардын банк хүүгийн түвшин & заавал байлгах нөөцийн хэмжээг буулгаж, төрөөс сангийн дэмжлэг өгч эхэлнэ хэмээн хүлээлт тавиад байна.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “HSI” индексийн фьючерс ханш HKD$ 27,000 рүү тэмүүлсээр.
Пүрэв гарагийн 12:21 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 0.07% унаж 26,890 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.04% өсөв, “CSI 300” индекс 0.32% өсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.36% өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.58% унав, БНСУ -н “KOSPI” индекс 1.12% өсөв.

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: KINGSOFT CLOUD /3896.HK/ 9.3% өсөж 8.21 HKD, BILIBILI /9626.HK/ 7.1% өсөж 198.10 HKD, SMIC /0981.HK/ 4.2% өсөж 60.75 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 0.07% -н уналттай.
АНУ - БНХАУ
Эн 9 –р сарын 14-15 өдрүүдэд Испани улсын Мадрид хотноо АНУ – БНХАУ хоорондын 4 дэхь удаагийн гадаад худалдааны хэлэлцээр боллоо. АНУ –н талаас сангийн сайд Scott Bessent, гадаадхудалдааны төлөөлөгч Jamieson Greer, БНХАУ –н талаас ерөнхий сайдын орлогч He Lifeng, гадаад худалдааны төлөөлөгч Li Chenggang нар оролцлоо.
Уг хэлэлцээрээр АНУ болон БНХАУ –н төлөөлөгчид “TikTok” –н үйл ажиллагааг АНУ –д хэвийн үргэлжлүүлэх талаар эхний ээлжинд зөвшилцөлд хүржээ. АНУ –н зүгээс БНХАУ –н тал АНУ –н иргэдийн мэдээллийг “TikTok” –р апп –р дамжуулан олж авах эрсдэлтэй гэж үзэн оны өмнөөс “TikTok” –г АНУ –н талд зарах эсвэл энэ 9 –р сарын 17 –нд үйл ажиллагаагаа зогсоо хэмээн шаардаж эхэлсэн. Одоогийн байдлаар БНХАУ –н талаас “TikTok” –д эзэмшил үлдэх талаар тодорхойгүй хэдий ч Trump –н зүгээс бага хувийг эзэмшиж үлдэх боломжтой хэмээн ам алдаад байна.
Өөрөөр бусад гадаад худалдааны дорвитой асуудлыг уг хэлэлцээрээр шийдээгүй.
Баасан гарагт Trump болон Xi хоорондоо утсаар ярьж “TikTok” –н асуудлыг эцэслэж, гадаад худалдааны асуудлыг хэлэлцэх хуваарьтай.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК
House Price Index нь БНХАУ –н дунд болон том 70 хотод шинээр баригдсан орон сууцны үнийн өөрчлөлтийг харуулдаг үзүүлэлт юм. Энэ нь Үл Хөдлөх Хөрөнгийн салбарын үйл ажиллагааг тодорхойлох тэргүүлэх үзүүлэлт юм. Орон сууцны үнийн өсөлт нь хөрөнгө оруулагчдыг татаж, салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг.
Fixed Asset Investment гэдэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн машин, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт үндсэн хөрөнгөд зориулсан хөрөнгө оруулалт юм.
Industrial Profits (YTD) YoY гэдэг нь аж үйлдвэрийн салбарын компаниудын цэвэр ашгийн хэмжээг өмнөх жилийн мөн үеэс хэр өөрчлөгдсөн эсэхийг харуулдаг үзүүлэлт юм. Уг тооцоонд үндсэн үйл ажиллагааны жилийн орлого дор хаяж 20 сая юань буюу 2.7 сая ам.доллароос өндөр байх аж үйлдвэрийн салбарын компаниудыг оруулдаг.
Retail Sales нь иргэдийн хийсэн жижиглэн худалдааны дүнгийн өөрчлөлтийг хэмждэг хэрэглээний зардлын үндсэн хэмжүүр юм. Хэрэглэгчдийн худалдан авалт өсөх нь эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.
Unemployment Rate нь БНХАУ –н ажилгүйдлийн түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.
Даваа гарагт өнгөрсөн 8 –р сартай холбогдсон статистик үзүүлэлтүүд гарлаа. Эдгээрээс хамгийн ач холбогдол өндөртэй нь аж үйлдвэрийн салбарын гарц, жижиглэн худалдааны өсөлт, ажилгүйдлийн хэмжээний статистикууд байдаг.
БНХАУ –н үйлдвэрлэлийн өсөлт болон иргэдийн худалдан авалтын өсөлт сүүлийн 12 сарын доод түвшиндээ хүрч, сөрөг дохиог зах зээлд илгээлээ. Тодруулбал ажилгүйдлийн хэмжээ 5.2% -с 5.3% болж өссөн, аж үйлдвэрийн салбарын гарц 5.2% өсөж хүлээлтээс бага гарсан, жижиглэн худалдааны дүн 3.4% гарч мөн хүлээлтэнд хүрсэнгүй.
Хөрөнгө оруулагчдыг урмыг хугалсан дээрх статистикийн дараа, БНХАУ ЭЗ –н өсөлтийн зорилт 5% -д хүрэхийн тулд ойрын хугацаанд сангийн дэмжлэг өгөх шаардлагатай хэмээн зарим эдийн засагчид хэлэв. Зарим шаардлагагүй гэж үзээд байна.
Тэгвэл эдийн засагч Lynn Song –н зүгээс “2025 онд ЭЗ хүчтэй эхэлсэн тул, ямар нэг дэмжлэггүйгээр зорилт 5% -д хүрэх боломжтой. Гэхдээ энэ жилийн ЭЗ –н өсөлтийн зорилтонд баталгаатай хүрэхийн тулд өнгөрсөн жилтэй адилаар энэ улирлаас нэмэлт дэмжлэг өгөх хэрэгтэй” гэж хэлжээ. Түүнчлэн ирэх 7 хоногуудаас хүүгийн түвшинг 10 нэгж хувиар, заавал байлгах нөөцийн хэмжээг 50 нэгж хувиар буулгах магадлалт өндөртэй хэмээн тэрээр өөрийн байр суурийг илэрхийлэв.
“Economist Intelligence Unit” –н ахлах эдийн засагч Xu Tianchen –с “Хэрэглээний татаасны нөлөөгөөр 8 –р сарын жижиглэн худалдааны өсөлт 4% -с их гарна хэмээн бид хүлээж байсан. Гэхдээ 3.4% гарч муу дохио өглөө. Ирэх IV улиралд эдийн засгийн индикаторууд бүр муудах боломжтой. Учир нь өнгөрсөн жилийн IV улирлын сайн үзүүлэлтүүдтэй харьцуулахад буурч гарна. Тиймээс эрх баригчдын зүгээс мөнгөний бодлогоо улам зөөлрүүлж, сангийн дэмжлэгээ өгөх магадлалтай” гэв.

ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.