“TMK Energy”: AUD$3.5 саяын санхүүжилт босголоо.
Эрсдэлийн санамж: Энэхүү мэдээг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК-н зүгээс зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэсэн болно. Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь ямагт эрсдэл дагуулдаг тул та өөрийн шийдвэрийг шаардлагатай бүх мэдээлэл, судалгааг хүлээн авч, харьцуулан гаргана уу. Бидний дэвшүүлсэн таамаглал нь бодит байдалд биелэх баталгаа байхгүй тул та өөрийн мөнгийг алдах эрсдэлтэйг анхаарна уу. Иймээс таны гаргасан аливаа хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой үүдэн гарах эрсдэлийг "Таван Богд Капитал" ҮЦК ХХК хариуцахгүй болохыг анхаарна уу. Аливаа санхүүгийн хэрэгслийн үнэ ханш нь олон тооны гадаад болон дотоод хүчин зүйлсээс хамаарч хөдлөх ба зарим өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэлд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэйг анхаарна уу.
ГОЛ ӨНЦӨГ:
- “TMK Energy” -с мэргэжлийн хөрөнгө оруулагчдад шинэ хувьцаа зарж AUD$3.5 саяыг босголоо.
- 2025 оны 10 –р сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар авсан зөвшөөрлийн дагуу ТУЗ –н гишүүд хамтдаа AUD$250,000 -р уг шинэ хувьцааг худалдан авав.
- Өөрөөр хэлбэл удирдлагын баг “TMK” –н шинэ хувьцаанд өөрсдийн мөнгөөр хөрөнгө оруулж буй нь компанийн ирээдүйд итгэлтэй буйг харуулав.
- Уг босгосон мөнгөөр компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, шинэ түншлэлийн үйл ажиллагаа эхлүүлэх, Гурвантэс XXXV төслийн талбай дахь зорилтот хайгуулын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна.
“Private placement” – хувийн хөрөнгө оруулалт
“TMK Energy” –с 1,750,000,000 ширхэг энгийн хувьцааг AUD$0.002 ханшаар /сүүлийн 5 өдрийн арилжааны дүнгээр жигнэсэн дундаж ханш AUD$0.0024 –с 20% хямдралтай/ тооцож одоогийн томоохон хувьцаа эзэмшигчид болон гадаад & дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зарж, $3.5 сая ам.долларын санхүүжилтийг босголоо. Шинээр гаргасан хувьцаа нь өмнөх энгийн хувьцаатай яг ижилхэн буюу өөрөөр хэлбэл эрэмбийн хувьд “pari passu” ажээ.
Шинээр хувьцаа гаргах зөвшөөрлийг хэн өгөв?
ТУЗ –н гишүүдэд зарж буй AUD$250,000 –н хувьцааны зөвшөөрлийг өнгөрсөн жилийн 10 –р сарын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар авчихсан байсан. Тэгвэл үлдсэн 1,022,238,305 ширхэг хувьцааг Австралийн хөрөнгийн биржийн 7.1A дүрмийн дагуу, 652,761,695 ширхэг хувьцааг 7.1 дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдээс ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүйгээр гаргажээ.
Австралийн хөрөнгийн биржийн 7.1 дүрэм нь хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр зах зээлд гаргасан байгаа нийт хувьцааны 15% хүртэлх дүнтэй тэнцүү хэмжээний хувьцааг 12 сарын дотор нэмж гаргах эрхийг компанид олгодог.
Австралийн хөрөнгийн биржийн 7.1A дүрэм нь хэрэв өмнөх жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээр зөвшөөрсөн бол дараагийн 12 сарын хугацаанд нэмэлтээр нийт хувьцааны 10% -тай тэнцүү хэмжээний хувьцаа гаргах эрхийг компанид олгодог.
Зарцуулалт
Босгосон санхүүжилтээр Гурвантэс XXXV нүүрсний давхаргын хийн төслийг дараагийн түвшинд гаргахад зарцуулна. Арилжааны түвшны газ үйлдвэрлэлд хүрэхэд зарцуулна, шинэ түншүүд татах үйл ажиллагаанд зарцуулна, мөн төслийн үнэ цэнд өндөр нөлөө үзүүлж болохуйц дунд хэмжээний хайгуулын хөтөлбөрийг санхүүжүүлнэ.
Санхүүжилт босгосон менежерүүдийн хөлс, зардал
“Bridge Street Capital” ба “Prenzler Group Pty Ltd” нар нь хувийн хөрөнгө оруулалтын менежерүүдээр ажиллаж нийт босгосон хөрөнгийн 6% -г шимтгэл байдлаар авна. Мөн эдгээр менежерүүдэд 40,000,000 ширхэг хувьцааны AUD$0.005 дээр страйк ханштай калл опцион олгожээ.
Уг опционуудыг олгоход хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагагүй буюу Австралийн хөрөнгийн биржийн 7.1 дүрмээр олгогджээ.
Эх сурвалж:
https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/6352320577fa766cc76e928b3fb7b593
https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/2ed40ab04c16ccc94c14747ef9b2d098
https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/d4876573ed5653e6aa7c5824d9cb0080
https://app.sharelinktechnologies.com/announcement/asx/9f8d8eafa3f98a37d217985d91a722c5

Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.