Азийн зах зээл: Өнөөдөр БНХАУ –н инфляц муу гарсан хэдий ч зах зээл өсөлттэй байна. Яагаад?

2025 он 9 сар 10 өдөр
109
0

ГОЛ ӨНЦӨГ

  • “BIDU” –с AI хөрөнгө оруулалт хийхээр бонд гаргахаа зарласнаар хувьцааны ханш 6 сарын дээд түвшинд хүрлээ.
  • Өнөөдөр БНХАУ –н инфляц “CPI” муу гарсан хэдий ч зах зээл өсөлттэй байна.
  • Үйлдвэрлэгчдийн үнийн инфляц буюу “PPI” хүлээлтийн дагуу гарлаа.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “HSI” индекс ойролцоогоор сүүлийн 45 сарын дээд түвшинд байна.

Лхагва гарагийн 14:00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 1.37% өсөж 26,250 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.62% өсөв, “CSI 300” индекс 0.42% өсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.73%  өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.35% өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 1.74% өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: KINGSOFT CLOUD /3896.HK/ 9.3% өсөж 8.21 HKD, BILIBILI /9626.HK/ 7.1% өсөж 198.10 HKD, SMIC /0981.HK/ 4.2% өсөж 60.75 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 1.37% -н өсөлттэй.

“BIDU”

Даваа гарагт интернэт хайлтын системийн аварга “BIDU” –с оффшор зах зээл дээр юанийн бонд гаргаж, компанийн ерөнхий үйл ажиллагаа болон хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэнээр хувьцааны ханш хүчтэй өсөлт үзүүлсэн. “BIDU” –н хувьцааны ханш сүүлийн 6 сарын дээд түвшиндээ хүрсэн буюу Лхагва гарагийн 12:00 цагт HKD$ 109.9 дээр арилжаалагдаж байна.

Одоогийн байдлаар бондын дүн, хугацаа, хүүгийн мэдээлэл албан ёсоор ил болоогүй. Харин шуум мэдээллээс харвал бондын дүн RMB 4 тэрбум юань буюу $559 сая ам.доллар, 3.5 жилийн хугацаатай байх магадлалтай байна.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

CPI буюу Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм.  Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.

Өнөөдөр 09:30 AM цагт БНХАУ –н 8 –р сарын “CPI”, “PPI” зарлагдлаа. 

Инфляц сүүлийн 6 сарын доод түвшин буюу -0.4% -д хүрч шинжээчдийн хүлээлт -0.2% -с бага гарлаа. Дотоодын эрэлт сул, илүүдэл нийлүүлэлт үнэд сөрөг нөлөөлсөн, гадаад худалдааны тодорхойгүй байдлаас шалтгаалан экспортлогчид бараа материалаа эргэлдүүлж, агуулахаа суллаж чадахгүй байгаа зэрэг нь БНХАУ –г дефляцийн дарамтанд оруулж байна. 

Гэсэн хэдий ч өнөөдөр “HSI” индекс өсөлтийн хөдөлгөөний үргэлжлүүлсээр байна.

БНХАУ –н Үндэсний Статистикийн Хорооны ахлах статистикч Dong Lijuan –с “Инфляцын бууралт нь өмнөх жилийн суурь өндөр байсантай холбоотой” хэмээн эергээр тайлбарлав. Мөн хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ улирлын дундаж түвшнөөс бага хэмжээнд байсан нь инфляц буурахад хамгийн их нөлөөллөө гэв. Тодруулбал “8 –р сард хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ 4.3% буурсан нь хамгийн том нөлөөллөө, Гэхдээ суурь инфляц буюу хоол хүнс, эрчим хүчний үнийн савлагаа ихтэй бүтээгдэхүүнийг оролцуулаагүй инфляц сүүлийн 4 сар дараалан өссөн” гэв.

Тэгэхээр хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүнүүдийг инфляц 8 –р сард 0.9% өсөж гарсан буюу бодлого боловсруулагчдын гол анхаарлаа хандуулдаг суурь инфляц өсөлттэй байна. Энэ нь зах зээлд бүр эерэг мэдээ болсон байх магадлалтай. Тиймээс өнөөдөр “HSI” индекс инфляц -0.4% гараад байхад өссөн байх боломжтой ажээ.

Нөгөө талаас үйлдвэрлэгчдийн үнийг хэмждэг “PPI” индекс 35 дахь сардаа дараалан уналттай гарлаа. Гэхдээ энэ удаа хүлээлтийн дагуу 2.9% унасан нь Бээжингээс үнийн дайныг чиглэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсний үр дүн байх боломжтой.

Азийн биржийн арилжаанд оролцох

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)