Азийн зах зээл: “Xpeng” бусад EV үйлдвэрлэгчдийг худалдан авахад бэлэн & 2026 онд гадаад зах зээлд “Mona” брэндийг борлуулна.

2025 он 9 сар 9 өдөр
125
0

ГОЛ ӨНЦӨГ

  • “Xpeng” бусад EV үйлдвэрлэгчдийг худалдан авахад бэлэн & 2026 онд гадаад зах зээлд “Mona” брэндийг борлуулна.
  • БНХАУ –н 8 –р сарын экспортын өсөлт сүүлийн 6 сарын доод түвшинд очлоо.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “HSI” индекс ойролцоогоор сүүлийн 45 сарын дээд түвшинд байна.

Мягмар гарагийн 11:10 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс ханш 1.47% өсөж 25,950 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.51% өсөв, “CSI 300” индекс 0.17% унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.20%  өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.58% унав, БНСУ -н “KOSPI” индекс 1.04% өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: REMEGEN /9995.HK/ 8.6% өсөж 105.10 HKD, GIANT BIOGENE /2367.HK/ 6.2% өсөж 63.30 HKD, AKESO /9926.HK/ 2.5% унаж 138.90 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн бирж “HSI” индекс 1.47% -н өсөлттэй.

“XPENG”

“Xpeng” –н CEO He Xiaopeng Мягмар гарагт “CNBC” –д өгсөн ярилцлагадаа “Олон улсын зах зээлд тэлэх үйл ажиллагаа төсөөлж байснаас хурдан явж буйг онцолж, анх удаагаа бусад EV үйлдвэрлэгчдийг худалдан авахад нээлттэй” хэмээн хэлжээ.

“Xpeng” –н зүгээс 2026 онд Европын зах зээлд “Mona” брэндээ борлуулах төлөвлөгөөтэй. Масс зах зээлийг онилсон, хямд үнэтэй EV брэнд “Mona” нь өнгөрсөн жил “M03” загвараараа дебут хийж, , RMB 119,000 юаниар эх газрын Хятадад зарагдаж эхэлж байсан билээ. 

Дөнгөж хоёрхон жилийн өмнө “XPeng” гадны 3-5 орны зах зээлд нэвтэрсэн бол өдгөө 60 гаруй орны зах зээлд нэвтэрч, 2025 оны зорилтоо биелүүлсэн хэмээн He Xiapeng хэлжээ.

He Xiaopeng –н зүгээс эх газрын Хятадад өрсөлдөөн ширүүсэж, зарим компани дампуурч эхэлж байгааг тодотгож, “Хэрэв бидэнд боломж олдвол зарим компанийг авахыг хүсэж байна.” хэмээн хэлжээ. 

ӨНГӨРСӨН СТАТИСТИК

Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой. 

Өнгөрсөн Даваа гарагт БНХАУ –н 8 –р сарын гадаад худалдааны статистик зарлагдлаа.

Экспортын өсөлт 4.4% гарч хүлээлт 5.0% -д хүрсэнгүй. Энэ нь сүүлийн 6 сарын хамгийн бага үзүүлэлт боллоо.

Импортын өсөлт 1.3% болж мөн хүлээлт 3.0% -д хүрсэнгүй.

“Economist Intelligence Unit” –н ахлах эдийн засагч Xu Tianchen –ны зүгээс “Хүлээлтэнд хүрээгүй хэдий ч уг тоонууд хангалттай сайн бөгөөд экспортын тогтвортой өсөлт төсөөлж байснаас олон сар үргэлжилж байна.” хэмээн эерэг байр суурь илэрхийлэв.

Өнгөрсөн 8 –р сард АНУ руу хийсэн экспортын дүн YoY -33.12% буурсан бол, Зүүн Өмнөд Азийн орнууд хийсэн экспортын дүн YoY +22.5% өсжээ. БНХАУ –н үйлдвэрлэгчид Trump –н тарифын нөлөөллийг арилгахын тулд Ази, Африк, Латин Америкийн зах зээлд илүү их экспорт хийхийг хичээж буй хэдий ч АНУ –с өөр ямар ч улс $400 тэрбум ам.доллар хүртэлх бараа бүтээгдэхүүнийг жил болгон БНХАУ –с худалдан авч чадахгүй биз ээ.

Азийн биржийн арилжаанд оролцох

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.cnbc.com/

https://www.bloomberg.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)