“Эрдэнэс Тавантолгой 1072” хувьцаа ба ногдол ашиг
ГОЛ ӨНЦӨГ:
- 1072 хувьцаа гэж юу вэ ? Хэн эзэмшдэг вэ ?
- Хэнд хэдэн хувьцаа үлдсэн бэ ?
- Ногдол ашиг тараасан түүх
- 2023 онд ногдол ашиг тараах уу ?
- Хувьцаатай эсэхээ хэрхэн шалгах вэ ?
1072 хувьцаа гэж юу вэ ?
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн 20% болох 3 тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4 сарын 11-ээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж байв. Ингэснээр Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа ногдсон.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа хуваарилагдсан бол үнэт цаасны компанид хандаж үнэт цаасны дансаа нээлгэснээр хувьцаагаа эзэмших боломжтой болж байв. Хэрэв үнэт цаасны данстай байсан бол 1072 хувьцаа тухайн дансанд байршиж байсан. 2022 оны байдлаар 2.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшдэг гэсэн тоо баримт бий.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/16-02-2023/6396b5693810e.jpeg)
Хэдийгээр та 1072 хувьцааны эзэмшигч болсон ч гэсэн энэхүү хувьцааг зарж борлуулах, арилжих боломжгүй юм.
Учир нь “Эрдэнэс Тавантолгой ХК” нь Монголын Хөрөнгийн Бирж эсвэл аль нэг улс орны хөрөнгийн бирж дээр бүртгэлгүй байдаг.
Хэн хэдэн хувьцаатай вэ ?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаа 2 сая 500 мянган иргэнээс 1 сая 80 мянга гаруй нь 1072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол үлдсэн 1 сая 420 мянган иргэн хувьцаанаасаа тодорхой хэмжээг Засгийн газарт буцаан худалдсан байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/16-02-2023/ETT Web.png)
- Ногдол ашгийн түүх
2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргаж байв. Нэгж хувьцаанд 90₮ буюу иргэн бүрт 96480 төгрөгийн ногдол ашиг тараасан.
2023 онд ногдол ашиг тараах уу ?
Сангийн сайд Б. Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлаар тайлбар өглөө.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/16-02-2023/gcgzg8_MPA_PHOTO_2021-9303_x974 (1).jpg)
Ногдол ашиг тараах асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Тухайн компанийн ашиг алдагдал хэр байгаагаас ихээхэн хамааралтай. Аль болох жил бүр ногдол ашгийг хуваарилах ёстой. Улс төрийн шийдвэрийг бол УИХ гаргана. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж. Ганбат УИХ-ын түвшинд энэ асуудал яригдахаас өмнө энэ оны 4-5 дугаар сард ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн гэв. /Эх сурвалж Монцаме агентлаг/
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Л. Ганболд
“Өнгөрсөн он буюу 2022 оны жилийн эцсийн тайлан одоо гарч дуусаж байна. Тайлан дууссаны дараа аудитаар шалгуулж, баталгаажуулдаг. Харин дараа нь ТУЗ хуралдаж, дээрх тайлантай танилцана. ТУЗ хуралдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэхийг шийддэг. Хувьцаа эзэмшигчдийн хурал 3-4 дүгээр сард болдог учраас тэр хүртэл ногдол ашиг тараах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй байна.”гэсэн тайлбарыг өглөө. /Эх сурвалж dailynews.mn/
Хэрхэн шалгах вэ ?
Та “Эрдэнэс Таван Толгой”-н хувьцаатай эсэхээ мөн аль үнэт цаасны компани дээр бүртгэлтэй байгааг мэдэхийг хүсвэл энд дарна уу.
Үнэт цаасны данс нээх
“TBC Compass” апп-ыг татаж суулгаснаар хурууны үзүүрээр хөрөнгөө удирдах боломжоо нээх болно.
IOS: https://apps.apple.com/mn/app/tbc-compass/id1615797784
Android: https://play.google.com/store/apps/details?id=com.tbogd
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Эрдэнэс таван толгой
1072
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.