Инвескор ББСБ-ийн нэмэлтээр гаргаж буй хувьцаанд хөрөнгө оруулах уу?
ГОЛ ӨНЦӨГ
- Инвескор ББСБ нь энэ 6-р сард компанийнхаа 5.28%-тай тэнцэх хувьцааг нэгжийн үнийг 4,155 төгрөгөөр санал болгож, олон нийтээс 16.6 тэрбум төгрөг татахаар төлөвлөж байна.
- 2022 оны эхний улиралд Инвескор ББСБ-ын зээлийн багц 26% өссөн бөгөөд чанаргүй зээлийн хувь 2.8% дээр хадгалагдаж байна. Салбарын нийт зээлийн багцын 9.6%-ийг дангаар бүрдүүлэхийн зэрэгцээ ашгаараа салбарын дундаж өсөлтөөс 3.9 дахин өндөр үзүүлэлттэй байна.
- Мөн 7-р сард компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж, хувьцаа хуваах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр боллоо.
НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАЛТЫН ТАЛААР
Олон нийтэд санал болгох нэгж хувьцааны үнэ: 4,155 төгрөг
Нийтэд санал болгох эзэмшлийн хувь: 5.28%
Нэмж гаргаж буй хувьцааны тоо: 4 сая ширхэг
Татан төвлөрүүлэх дүн: 16.62 тэрбум төгрөг
Захиалга авах хугацаа: 2022/06/30-ыг хүртэл
IPO ХИЙСЭН ТУРШЛАГА БА ХУВЬЦААНЫ ХАНШ
Инвескор ББСБ нь 2019 онд IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсноор зах зээлээс нийт 18.59 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж байсан туршлагатай бөгөөд анх санал болгосон нэгж хувьцааны үнэ нь одоогоор 164% өсөлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдад жилд дунджаар 37%-ийн өгөөжийг өгсөн байна.
КОМПАНИЙН ТУХАЙ
Тус компани нь 2016 онд үүсгэн байгуулагдсан ба уламжлалт зээлийн үйлчилгээг технологид суурилсан үйлчилгээтэй хослуулан ажилладаг гэдгээрээ онцлогтой. Одоогоор 15 салбар, 4 охин компани, 79.9 мянга орчим харилцагчидтай. Байгуулагдсанаасаа хойш компанийн зээлийн багц жилд дунджаар 341% өссөн нь финтект суурилсан зээлийн үйлчилгээ, Покет аппликэйшн болон салбарын тоогоо нэмэгдүүлж ажилласантай холбоотой.
2022 оны 5-р сарын 31-ний байдлаар Эс Ай Би Жэй Капитал" ХХК нь тус компанийн 85%-ийг дангаар эзэмшдэг ба үлдсэн 15%-ийг нийт 933 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. 2020, 2021 оны цэвэр ашгаас 9.4%, 10.7% тус тус ногдол ашиг тараасан нь хөрөнгө оруулагчдад дунджаар 0.64%, 0.79%-ийн ногдол ашгийн өгөөж хүртээсэн байна.
САЛБАР ДАХЬ БАЙР СУУРЬ
2021 оны эцсийн байдлаар ББСБ салбарт 534 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Салбарын нийт актив 2.97 их наяд төгрөгт хүрээд байгаа нь сүүлийн 5 жилийн хугацаанд 3.4 дахин өссөн үзүүлэлт юм. Одоогоор нь ББСБ салбарын актив банкны салбарын 6%-ыг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ хувиа хадгална гэж үзвэл ирэх 5 жилд 2 дахин тэлэх боломжтой харагдаж байна.
Харин салбарын нийт цэвэр ашиг 2021 онд 210 тэрбум төгрөгт хүрсэн ба сүүлийн 5 жилд ашигт ажиллагаа 200 гаруй хувийн өсөлттэй байна. Харин Инвескор ББСБ нь өнгөрсөн жил салбарын цэвэр ашгийн 9%-ийг дангаар бүрдүүлсэн байна.
САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Хэмжээ: Салбарын нийт активын 8.7%-ийг, зээлийн багцын 9.6%, ашгийн 9%-ийг дангаар бүрдүүлсэн.
Зээлийн чанар: Инвескор ББСБ-ын чанаргүй зээлийн хувь IPO хийснээс хойш тогтвортой 2.6-3% орчим хэлбэлзэж байгаа ба энэ оны I улирлын байдлаар салбарын дунджаас 2.3 дахин бага (NPL=2.8%) байна.
Өсөлт: 2017-2021 оны хооронд салбарын дунджаас хүүгийн орлогоор 6.6 дахин, ашгаар 3.9 дахин өндөр өсөлттэй.
Ашигт ажиллагаа: Тус компанийн 2021 оны өөрийн хөрөнгийн өгөөж 25% байсан бол хөрөнгө оруулагчид ханшийн зөрүү ба ногдол ашгаас өгөөж хүртээд байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Инвескор ББСБ
Нэмэлт хувьцаа гаргалт
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
99****96
500000 төгрөгөөр хувьцаа авч болох уу?
0
0
Сэтгэгдэл үлдээх